Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн шинэ байр өнөөдөр нээлтээ хийлээ
92 жилийн түүхтэй Нэгдсэн эмнэлэгийн шинэ барилгын нээлтийн арга хэмжээ өнөөдрийн билэгт сайн өдөр тохиолоо.
Тус барилга нь нийт 345 ор бүхий 12,5 мянган м2 талбайтай, жилд 75 мянган хүн амд үйлчлэх хүчин чадалтай, үндсэн блок, дагалдах уурын зуух, дизиль генератор, дэд станцаас бүрдсэн аймгийн нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон 3200м2 явган хүний зам, авто зогсоол бүхий газар хөдлөлтийн 6 баллын өөрчлөлтөнд тэсвэртэй төмөр бетонон барилга билээ. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын залуу гишүүн Д.Гантулга, Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа нар оролцож үг хэлэв.
Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хувьд 1925 онд 2 эсгий гэртэйгээр эмнэлэгийн тусламж үйлчилгээгээ эхлүүлж байсан бол өнөөдөр 16 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр боссон улсын хэмжээнд жишиг болохуйц стантартын түвшинд баригдсан томоохон бүтээн байгуулалт босож ард иргэддээ үйлчилж эхэллээ.