Улиастайчууд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг дэмжихээ илэрхийллээ
2012.06.11

Улиастайчууд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг дэмжихээ илэрхийллээ

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Улиастай сумын иргэдтэй уулзлаа. 2012.06.07

Уулзалтад ирсэн хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгаагаас үзвэл УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Монголын эмэгтэйчүүд хүндэлж, дэмжиж явдаг нь харагдаж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Улиастай сумын иргэдтэй уулзаж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа.

Уулзалтад ирсэн хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгаагаас үзвэл УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Монголын эмэгтэйчүүд хүндэлж, дэмжиж явдаг нь харагдаж байв. МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ерөнхийлөгчийн хувьд шийдвэр гаргах
түвшинд эмэгтэйчүүдийг олноор гаргах, эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар олон чухал хуулийг санаачилсан нь түүнийг Монголын шилдэг лидер эмэгтэй гэж үзэхэд хүргэж байгаа юм. Д.Оюунхорол гишүүн зөвхөн эмэгтэйчүүдийн талаар санаа тавьж ажиллахаас гадна нийгмийн салбарын олон асуудлыг ултай судалж, үнэлэлт дүгнэлт хийж байдаг нь иргэд, сонгогчдын асуултад хариулж байгаагаас илт харагдаж байлаа. Монгол Улс Үндсэн хуулиндаа хүмүүнлэг  иргэний ардчилсан нийгмийг байгуулах зорилго тавьсан. Төрийнхөө эцэг хуулинд тодорхойлсон энэ нийгмийг цогцлон байгуулахад Д.Оюунхорол гишүүний нийгмийн салбарт ажилласан ажлын туршлага мэдлэг, олон түмний дуу хоолойг сонсож, хэрэг тустайг нь ажил болгохын төлөө хичээж зүтгэдэг чармайлтыг нь үнэлж, түүнийг УИХ-ын сонгуульд     өрсөлдүүлэхээр нэрийг нь дэвшүүлжээ. МАН хүн төвтэй бодлогыг мөрийн хөтөлбөрийнхөө гол үндэс болгосон. Хүн төвтэй бодлогын үр шим өрх гэрт тусах ёстой. Өрх гэрийн бэрхшээлийг эмэгтэйчүүд хамгийн сайн ойлгож мэдэрдэг юм байна.  Уулзалтад   ирсэн   ахмад настан, хөдөлмөрчид Д.Оюунхорол гишүүний санаачилсан хуулиудаас онцлон Боловсролын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулиудыг баталсанд талархаж буйгаа илэрхийллээ. Үнэхээр нийгмийн халамжийн асуудал, боловсролын салбар, ахмад настны тэтгэвэр зөрүүтэй байдал нь хөдөө орон нутгийнхны хувьд ихээхэн хүлээлт үүсгэж шийдлээ хүлээсэн тулгамдсан асуудлууд байсан нь тэдний баярласан сэтгэлээс мэдрэгдэж байв. Өндөр настнууд «Ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах хуулийг санаачилж, батлуулж биднийг баярлуулсан нь хорвоо дээрх хамгийн дээд буян юм» хэмээн сайшааж байлаа. Уулзалтын үеэр үг хэлсэн дийлэнх иргэд «Олон хүүхэдтэй эхийг урамшуулах тухай хууль, Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулийг батлуулснаар эхчүүдийг урамшуулж, хөдөлмөрийг нь үнэлж, сар бүр оюутнууд 70 мянган төгрөг авдаг болсон нь өрх гэрийн амьдралд ихээхэн дэм болж байна» хэмээн талархаж байв.

 

Уулзалтад ирсэн иргэд өөрсдийнхөө болон, төрөлх нутгийнхаа хөгжил дэвшилд тулгарч байгаа саад бэрхшээл   асуудлуудын   талаар санаа сэтгэлээ чөлөөтэй илэрхийлж, сэтгэл зовж явдагаа хэлж байлаа. Улиастай суманд өдөрт гурваас доошгүй уулзалтыг зохиосон болохоор цаг хугацааны хувьд нэлээд давчуу байсан ч хүн бүрийн санал бодлыг ямар нэгэн хэмжээгээр сонсож амжсан юм. Иргэд төр засгийн түвшинд шийдвэр гаргагчдад хандаж хэлбэл зохих асуудлуудаа танилцуулахын зэрэгцээгээр нутгийн удирдлагуудын хариуцлагагүй байдлаас болж хүндрэл, бэрхшээл дагуулсан зарим асуудал хуримтлагдаж байгааг дурдаж байлаа. Иргэдийн зарим чухал асуултаас дурдахад, МСҮТ-ийн багш нар МСҮТ-ийн оюутнуудын сарын тэтгэмжийг цалингийн доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчинг бүрдүүлж өгөхийг хүслээ. Мөн хөдөө орон нутагт 100-гаадхан хүүхэдтэй 12 жилийн сургууль их байдаг. Тиймээс цөөн хүүхэдтэй эдгээр сургуулийг бүсчилсэн байдлаар нэгтгэвэл яасан юм бэ гэсэн санал тавьж байлаа. Оюутан Г.Ган-Эрдэнэ «Оюутнууд сургуулиа төгсөхөд мэргэжлийн ажил олдохгүй хэцүү байна. Дээд боловсрол эзэмшигчдийг аж-лын байраар хангах асуудлыг анхааралдаа аваарай» гэж хүслээ. Түүний асуултад гишүүн Д.Оюунхорол «Оюут-нууд мэргэжлээ зөв сонгох нь хамгийн чухал. Залуус зах зээлд өрсөлдөх чадвартай давхар давхар мэргэжил эзэмших хэрэгтэй» гэж зөвлөлөө. Харин бусад асуудлыг анхааралдаа авч шийдвэрлүүлэх боломжтой гэв. Өлзийт багийн иргэдийн хувьд «Д.Оюунхорол гишүүний санаачилсан хуулиудын үр шимийг хүртэж байгаа. Түүний санаачилсан хуулиуд бидний амьдралд ихээхэн тус дэм болж байна» гээд төрөлх нутгийнхаа төлөө олон ажил хийсэнд нь  талархаж  явдгаа  илэр хийллээ.

 

Товцог багийн иргэдтэй уулзахад ахмадууд мөн л дээр дурдсан хуулиудыг батлуулсанд талархаж буйгаа илэрхийлэв. Тус багийн иргэн оюутан Алтанцэцэг «Онц сурсан оюутнуудын тэтгэлгийг ямар журмаар нэмэх вэ» гэж асууж байв. Д.Оюунхорол гишүүн «Дүнгийн голч 3,2-оос дээш бол сар бүр 140 мянган төгрөг авах боломжтой. Тиймээс оюутнууд аль болох хичээлдээ чармайж суралцах хэрэгтэй» гэж анхааруулав. Жинст багийн иргэн Бэхжих «Алдарт эхийн нэгдүгээр одонтой эхэд сая, хоёрдугаар одонтой эхэд таван зуун мянган төгрөг өгөх асуудал юу болов» гэж асуусан бол хүний их эмч Дуламжав «Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй туслах ажилчдад халамжийн тэтгэлэг байдаггүй. Таныг энэ чиглэлийн хууль санаачилж байгаа гэж сонссон. Хууль бүтээх ажил ямар шатандаа явж байгаа вэ» гэж лавласан юм. Д.Оюунхорол гишүүн дээрх асуултуудад «Энэ удаагийн сонгуулиар олон хууль шуурхайлан батлахаа азнасан. Тийм болохоор ямар нэгэн амлалт өгөх боломжгүй» гээд иргэдийнхээ хэлсэн үгийг бичиж тэмдэглэж авлаа. «Эрүүл мэндийн салбарын туслах ажилчид үнэхээр хүнд хүчир ажил нугалдаг. Тэдний нийгмийн халамжийн асуудлыг дэмжих эрх зүйн орчин дутаг-далтай байдаг. Би эрүүл мэндийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт байхдаа эрүүл мэндийн сал-барын тулгамдсан асуудлаар С.Ламбаа сайдад санал хүсэлтээ хэлж байсан. Үнэхээр шийдэх асуудлын нэг болчхоод байгаа юм» гэв.

Ийнхүү Улиастай сумын иргэдтэй хийсэн уулзалт элэгсэг дотно уур амьсгалд болж, улиастайчууд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг дэмжихээ илэрхийллээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.