Д.Очирбат: Гурван нэр дэвшигчийн шинжилгээ, үзлэгээр ямар нэг ноцтой зөрчил илрээгүй
2017.05.09

Д.Очирбат: Гурван нэр дэвшигчийн шинжилгээ, үзлэгээр ямар нэг ноцтой зөрчил илрээгүй

Эрүүл мэндийн яам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн гурван нэр дэвшигчдэд 23 төрлийн шинжилгээ, үзлэг хийлээ.

Эрүүл мэндийн үзлэгээр нэр дэвшигчдийн суурь өвчлөлөөс гадна мэдрэл, сэтгэц, эрхтэн тогтолцоо зэрэг 23 нэр төрлийн шинжилгээ хийсэн байна. Ингэснээр Ерөнхийлөгчийн ажил, үүргийг гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг тогтоодог ажээ.

Энэ талаар Эрүүл мэндийн төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: “Шинжилгээний үр дүнг хуульд заасан хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Гурван нэр дэвшигчийн шинжилгээ, үзлэгээр ямар нэг ноцтой зөрчил илрээгүй. Хуулийн дагуу нэр дэвшигчдийн эрүүл мэндийн мэдээллийг олон нийтэд зарлах хугацаа болоогүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Эрүүл мэндийн үзлэгийн Эрүүл мэндийн яамнаас гарсан комисс Улсын хоёрдугаар тусгай эмнэлэгт шинжилгээ, үзлэг хийсэн байна.