2017.05.08
Эрх баригчид хэлсэндээ хүрэхгүй байна
Сүхбаатар аймгийн ИТХ-д АН олонх болсон ч цөөнх буюу МАН-ынхан Их хуралд 65 суудал авсандаа дулдуйдан хуульёсыг уландаа гишгэж, Засаг дарга, ИТХ-ын даргын албан тушаалыг хүчээр хашиж ирсэн юм.
Сүхбаатарчуудын сонголтыг ийнхүү уландаа гишгэсний эсрэг тэмцэл орон нутгаас хальж өнгөрсөн баасан гаригт нийслэлд жагсаалхийхээр ирсэн ч хотын захиргаа зөвшөөрөл олгосонгүй. Иймд 20 гаруй “Приус” бүхий цуваа Төрийн ордныгтойрон “М.Энхболд оо, Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул” гэсэн уриа лоозон барьж эсэргүүцлээ илэрхийллээ.