2012.03.09

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хууль батлагдлаа

УИХ-ын 2012 оны гуравдугаар сарын 09-ны өдрийн ээлжит бус чуулганы  хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, нараас болон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүслэн /-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Х.Бадамсүрэн танилцуулав. Хэлэлцүүлгийн шатанд өргөн хэрэглээний 10 нэр төрлийн барааны үнэ цаашид нэмэгдэхгүй гэх баталгаа байхгүй байгаа. Иймд үнийг тэнцвэртэй байлгах асуудлаар Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг гишүүд хэлж байв. Гишүүдийн асуулт, хариулт дууссаны дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад 88,7 хувийн саналаар гишүүдийн дэмжлэг авч хууль батлагдав. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд 92,5 хувиар дэмжигдэж батлагдлаа. Хуулийг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.