2009.07.10

Д.Очирбат: Саарал өнгөтэй дээл өмсөнө

-Наадмынхаа гоёлыг бэлдэж амжсан уу?
-Аль болох энгийн л байхыг хичээдэг. Наадмын ёслолын арга хэмжээнүүдэд ажил хэрэгч хослол өмсөх байх. Найз нөхдийнхөө морины уяагаар орох, морины уралдаан дээр очихдоо монгол дээлээ өмсөнө. Би өөрөө саарал, цагаан өнгөнд дуртай учраас саарал өнгийн дээлээр гоёно.
-Дээлээ оёулаад бэлдчихсэн байгаа юу?
-Шинээр оёулсан. Наадам болгоноор шинэ дээл оёулж өмсөх нь ч хаашаа юм бэ. Гэхдээ аав, ээж хоёртойгоо Баянхонгор аймагт Ламын гэгээний ойд очихоор болсон болохоор зориулж оёулсан.
- Дээл өмсөхөөр малгай, бүс, гутал бэлдэх хэрэгтэй байх даа.'
-Надад нэг л бүс байдаг юм. Бүс маань их бэлгэдэлтэй л дээ. Нийслэлийнхээ Чингэлтэй дүүргээс ажил амьдралынхаа гарааг эхэлж байсан болохоор нийслэлийн сүлдийг бэлгэдсэн хангарьдын дүрстэй мөнгөн бүс бий. Малгайны хувьд хүйтэн, дулаанаас шалтгаалан бүрх малгай өмсөх байх.