2017.03.31
Д.Тэрбишдагвын Зааг
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өөрийн намтарчилсан түүхээ бичсэн “ЗААГ” номны нээлтээ өчигдөр Соёлын төв өргөөнд болов. Ном Д.Тэрбишдагвын намтар мэт боловч 1930 -аад оноос өнөөг хүртэлх тэрдундаа 1990-2000 оны Монголын бизнес эрхлэгчдийн нийтлэг төрхийг буулгажээ.
Мөн өөрийн намтраа Монголын түүх, үйл явдалтай уяж, шинэчлэлт өөрчлөлтийн салхи Монгол болон зүүн Германд хэрхэн өрнөсөн, социалист, капиталист нийгмийг заагласан хана хэрэм нуран унасныг дүрслэхийн зэрэгцээ хүмүүсийн оюун сэтгэлгээнд гарсан тэсрэлтийн талаар өгүүлжээ.
Бас хүмүүс хоорондын харилцаанд зааг бий болж хүнд суртлын ханыг өндийж, талцал хуваагдлыг дэвэргэж, хөгжлийг чөдөрлөж байгааг ч харуулсан аж. Тэрбээр энэ номоо дөрвөн жилийн турш бичсэн байна.