Б.Баттөмөр: Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахын төлөө ажиллана
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2017.03.29

Б.Баттөмөр: Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахын төлөө ажиллана

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тойрогтоо ажиллалаа. Тэрээр өнгөрөгч сард Дархан-Уул аймагт ажиллаж, аймгийн иргэдэд УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомж, шийдвэрийн талаар танилцуулж, нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлын хүрээнд иргэдийн асуултад хариулсан юм.

Иргэдийн дийлэнх нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг орон нутагтаа татах, зээлийн хүүг бууруулах, ажлын байрыг нэмэх, барилгын салбарыг хөгжүүлэх талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, гишүүнээс хариулт хүсч байсан юм.

Намрын чуулганы үеэр Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр барих асуудал дахин сөхөгдсөн учраас энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байгаа талаар ч иргэд сонирхож байлаа.  

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нефть боловсруулах үйлдвэрийг Дархан-Уул аймагт барихыг дэмжиж байгаагаа илэрхийлээд ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллана гэлээ.

Мөн аймгийн спорт цогцолборын барилгын ажилд 1,5 тэрбум төгрөг төсөвлөсөн болгохыг дуулгасан юм. Төрөөс тэтгэврийн зээлийн хүүг шат дараалан бууруулах бодлого барьж ажиллаж байгаа ч энэ үеэр хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ сарын 20-нд болсон Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцсон байна. Тус аймгийн хувьд 2017 оныг Нийгмийн Эрүүл Мэндийг Дэмжих жил” болгон зарлажээ. Тэрээр зөвлөгөөнд оролцох үеэрээ төрийн албан хаагчдын сахилга бат, хариуцлага гэдэг юу юунаас илүү чухал болохыг хэлээд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд тулгарч буй бэрхшээлийн талаар харилцан санал солилцсон юм.