2017.03.20
Л.Болд: Ард түмэн, бизнес эрхлэгчдэд ачаа үүрүүлэх гээд байгаа нь алдаатай бодлого
Монгол улс ОУВСангийн хөтөлбөрт өмнө нь 5 удаа хамрагдаж байсан. Эдгээр тохиолдлуудад татвар нэмэх бус бууруулах, цөөлөх аргыг ашиглаж байжээ.
Зөвхөн Монгол улсад төдийгүй бусад улсад ч ийм зөөлөн бодлого хэрэгжүүлдэг байна. Тиймээс 7 төрлийн татвар нэмэх санаачлага ОУВСангаас бус Монгол улсын Засгийн газраас гарсан гэж хардаж байна. Учир нь өнгөрсөн намрын чуулганаар орж ирсэн татвар нэмэх санаа нь ижил байгаа юм.
Энэ мэтчлэн ОУВСангийн цаана нуугдсан хатуу бодлогыг засах боломж нь УИХ-ын ээлжит бус чуулган байсан ч ээлжит бус чуулган хуралдуулахгүй байхаар шийдсэн. Энэ нь төсвийн тодотголыг цаг хугацааны хайчин дунд яаралтай шийдэж, засах боломжийг олгохгүй байх зорилго хэмээн тооцож байна.