УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.01.12

Л.Мөнхбааатар: Ялын бодлогын хувьд ямар өөрчлөлт оруулсан бэ?

Чуулганы хуралдаан хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Өмнөх парламентаар батлагдаад, Өнгөрсөн оны 9 сараас эхлэн хэрэгжих байсан Гэмт хэргийн тухай хуулийг буцаасан. Үүнийг Хууль зүй дотоод хэргийн яам, ажлын хэсэг ажиллаад, засаж сайжруулан оруулж ирж байгаа гэж ойлгож байгаа. Эрүүгийн хуульд хэр хэмжээний өөрчлөлт орсон бэ?

Хууль тогтоомжийн хуулиар бол нийтдээ 50 иас дээш хувийн өөрчлөлт орох юм бол шинэчилсэн найруулга болдог. Үүнийг нэмэлт өөрчлөлт гэж нэрлээд явж байгаа. Өргөн барьсан төслийг үзэхээр нийтдээ 25 хуудас нэмэлт өөрчлөлт байна. Их том өөрчлөлт гэсэн үг. Тэгэхээр энэ шинэчилсэн найруулга байна. Ийм учраас энэ агуулга, үг үсэг, найруулга, зүйл заалтуудаа оролцуулаад эрүүгийн хуулийн хэдэн зүйл заалт, хэсэг хөндөгдсөн бэ?

Хоёрдугаарт Танилцуулгаас үзэхэд хуулийн үзэл баримтлал хөндсөн томоохон өөрчлөлт хийгдээгүй гэсэн байна, алдааг нь засах, боловсронгуй болгох гэсэн өөрчлөлт хийсэн байгаа юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуульд хамт явж буй Зөрчлийн тухай хууль тус хуультай уялдуулаад шинээр нэмсэн гэмт хэрэг бий юу? хассан гэмт хэргийн зүйл заалтууд байна уу? Гуравт Ялын бодлогын хувьд ямар өөрчлөлт оруулсан бэ? энэ талаар асууж байна.