А.Ундраа: Зээлийн зорилго нь тодорхой байгаа учраас дэмжиж байна
БОХХАА-н байнгын хороо хуралдаж байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа: Зээлийн зорилго нь тодорхой учир дэмжиж байна. Зээлийн хүртээмж, үр өгөөжийн тухайд П.Сэргэлэн сайд танилцууллаа. Харьцангуй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, ЖДҮ, бизнесийг дэмжсэн. Түүний үр өгөөж нь зохих хэмжээнд тодорхой харагдсан нь цаашдаа амжилттай явах үндэс нь тавигдсан юм болов уу гэж бодож байна.
Хариуцлагын асуудлыг хангаж ажиллая гэж байгаа тань маш зөв зүйтэй санагдаж байна. Удахгүй Монголд дэлхийн хүнсний байгууллагын салбар байгуулагдах гэж байна. Энэ ХХААЯ-ны үйл ажиллагааг улам эрчимжүүлэх, манай уламжлалт мал аж ахуй, эрчимжүүлсэн мал аж ахуй, шилжилт хөдөлгөөнийг зөв хийхдээ цаашдаа малын гаралтай түүхий эдийн ашиглалт борлуулалт, боловсруулалт энэ чиглэлээр уялдаатай гэж харж байна.
Мэдээж мал эмнэлэг вакцинжуулалт үүнтэй холбоотой экспортын асуудал дээр цогцоор нь авч үзэж байж шийдэхээс нааш бидний бас худалдаа эдийн засгийн чадамж нь энэ чиглэл рүү сайжрахад хүндрэлтэй гэж би харж байна.