Булган боомтод ажиллаж, Хилийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцав
УИХ-ын намрын чуулган завсарласан эдгээр өдрүүдэд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хилийн боомт, анги заставаар орж, Хилийн тухай хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж байна.
Булган боомтын албан хаагчдын хамт
Монгол Улсын Хилийн тухай хуулийг 24 жилийн дараа буюу 2016 оны 12 сарын 28-нд өргөн барьж, батлуулсан. Энэ хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байгаа юм.
С.Бямбацогтыг Булган боомт дээр ажиллах үеэр тэдэнд ажиллаж буй ажилтан албан хаагчид Хилийн тухай хууль батлагдаж, хэрэгжсэнээр иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдсэн бөгөөд ажлын хийдэл, давхардал арилж байгаа гэлээ.
Гутлын үйлдвэр эрхлэгчийн хамт
Мөн тэрээр чуулганы завсарлагааны үеэр Ховд аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй ажлын байран дээр нь биечлэн очиж, ажил байдалтай нь танилцаж яваа. Тухайлбал, Ховдын иргэдийг хямд, чанартай гутлаар хангадаг гутлын үйлдвэрээр орох үеэрээ ШШГЕГ-ын харьяа үйлдвэртэй танилцахыг урьж, хөнгөлөлттэй зээлд хамруулах талаар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.