О.Баасанхүү: Ерөнхийлөгчид дэвших найман хүний нэр надад бий
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.02.16

О.Баасанхүү: Ерөнхийлөгчид дэвших найман хүний нэр надад бий

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган өндөрлөлөө. Таны хувьд өмнөх дөрвөн жилд “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн байсан бол энэ удаагийн парламентад намаасаа ганцаараа сууж байна. Нэг үгээр хэлбэл бие даагчаас өөрцгүй байна л даа. Өмнөх хийгээд энэ парламент хоёрын ялгаа юу байна вэ. Намрын чуулганыг хэр үр дүнтэй хуралдсан гэж үзэж байгаа бол? ’

-Өмнөх парламентын үед бүлэгтэй, засаг барьж байсан гээд шууд утгаараа хүчтэй байжээ гэж харагдаж магадгүй. Гэхдээ Өргөдлийн байнгын хорооны даргаар жил хүрэхгүй хугацаанд ажилласныг, гуравхан хоног бүлгийн даргаар ажилласныг эс тооцохын бол бие даагч мэт ганцаараа намынхаа эрх ашгийн төлөө тэмцэж байлаа. 2013 онд би “Эрдэнэт үйлдвэрийг хаалттай хувьцаат компани болгоё, 49 хувийг нь зарах гэж байна шүү” гэдгийг ярьж байсан.

Дараа нь 2016 оны дөрөвдүгээр сард би Ч.Сайханбилэгийг "Эрдэнэт"- ийн асуудлаар мэтгэлцээнд дуудсан. Энэ мэтгэлцээнд ялагдах юм бол УИХ-ын гишүүнээсээ больё гэсэн юм. Намайг Тусгай хяналтын дэд хороонд харьяалагдаж байхад шууд чөлөөлсөн.Учир нь тэнд байхад мэдээлэл илүү байдаг байлаа. Ний нуугүй хэлэхэд хугацаа нь болоогүй байхад Өргөдлийн байнгын хорооны даргаас чөлөөлж байсан юм. Шударга ёсны үр дүн, шударга ёсны шагнал гэж байдаг. Ард түмэн мэдэж байсан болохоор дахин намайг Их хуралд гишүүн болгосон. Ардчилсан нам дүнгээ тавиулсан.

Тухайн үед “Ардчилсан нам, З.Энхболд дарга хоёр намайг дөрвөн жил ажил хийлгээгүй” гэж хэлж байлаа. Тэр үед чөлөөтэй ажиллахад хэцүү байсан. Одоо хэдийгээр намаасаа ганцаараа ч гэсэн өөрийн саналуудаа хэлээд явж байна. УИХ-ын даргын үзэмжээр хуулийг маань гацаах зүйл байхгүй болсон. З.Энхболд дарга хууль өргөн барих гэхээр авдаггүй байсан бол М.Энхболд дарга авдаг.

Сурын тухай хуулийг маань Батлаад явж байх жишээтэй. Өмнөх парламентын үед үзэл бодлоо илэрхийлэх эрх хэмжээг олгож байгаа л даа. Тиймээс ард түмэн намайг хэвлэлийн “бор шувуу” гэдгээс илүү таньдаг болсон гэж бодож байгаа. Мэргэжлийн болон эрх ашгийн гэсэн хоёр түвшинд ажиллаж байгаа минь ард түмнийхээ талд юм шүу. Би чуулган, байнгын хороон дээр хэтэрхий их юм ярьж байгаа мэт харагддаг байж магадгүй. Ард түмэн надаас асууж өгөөч гэдэг юм. Хувь хүнийхээ үүднээс намрын чуулганыг бүтээлч байлаа гэж хэлнэ. Төр засгийн хувьд харин шүүмжлэхээр зүйлс бий.

Ард түмэн ардын намыг 65 суудалтай болгоод хоёр зүйл дээр нуруу нь амарсан юм шиг байгаа юм. Эрх ашгаараа талцахгүй, эдийн засгийг сэргээх байх гэдэгт итгэсэн. Гэтэл эрх баригчид таван асуудлаар жинхэнэ зодолдож байна.

-Тэр нь ямар таван асуудал юм бэ?

-Нэгдүгээрт, "Эрдэнэт"- ийн 49 хувиар, хоёрдугаарт, Хөгжлийн банкаар, гуравдугаарт, Төрийн банкаар, дөрөвдүгээрт, Оюу толгойгоор, тавдугаарт Таван толгойгоор үнэн бүлэг, фракц, намын: хэмжээнд зодолдож бай Жалга, довоороо нийлчих үзэж тарж байгаа болохоор гарцаа тодорхойлж, хурд нэмж чадахгүй байгаа к Нэг хэсэг нь эдийн засаг аварна гэхээр нөгөө хэсэг яаж ийж байгаад арга хэмж авахуулахгүй болгож дөнгөдөг.

Таван толгойг яаж хөдөлгөх гэнгүүт нөгөө хэсэг нь Таван толгойг идэж уух гэж бай; гээд унадаг. Ардын намынхаа боов идэж, архи ууж байгаа эмэгтэй гишүүдээ янз бүр болгож, Оюунхоролынхоо дуулж байгааг ингэж өндөр авахуулж байгаа нь өөрсдөө хийж байгаа үйлдэл. Өөрсдөө л хийж байгаа. Түүнээс биш МАХН-аас ганцаараа байгаа би тийм балай зүйл хийхгүй Ардчилсан намынхан ордонд ирж хуралдаа суухгүй байгаа хүмүүс тийм зүйл хийнэ гэж байхгүй. Энэ бол шившиг, монгол төрийн эмгэнэл.

2020 онд ард түмэн сайн бодохгүй бол ийм мэт хүмүүс гарч ирнэ. Зөв хүмүүсээ нам харгалзахгүй сонгох хэрэгтэй. Зөв хүмүүс зөв зүйл дээрээ нэгддэг. Ардын намынхан эдийн засгийн гарц шийдлээ ололгүй намрын чуулганыг өндөрлүүлсэнд харамсч байна.

Өнөөдөр "Эрдэнэт"-ийн асуудал ид яригдаж байна л даа. Тэд хууль зөрчсөн бол буцааж өгөх ёстой. Гэхдээ хууль зөрчсөн эсэхийг нь эхлээд тогтоох хэрэгтэй. Хуульзүйн байнгын хорооноос гаргасан тогтоол гээд байгаа зүйлийг харахаар арбитрын шүүх дээр очоод шууд унахаар байгаа юм. Хэтэрхий сэтгэлийн хөөрлөөр тогтоол гаргасанд харамсч байна. Хорлож байгаа мэт ийм тогтоол орж ирсэнд харамсч байгаагаа дахин илэрхийлье.

-Шүүхийн процесс л Төрийн ордонд болчихов уу гэж анзаарагдах юм?

-268, 330 гэсэн хоёр тогтоол байгаа юм. 268 дугаар тогтоолоор 49 хувь 51 хувиасаа илүү эрхтэй байна гэчихсэн. Анхдугаар чуулган, ээлжит бус чуулганаар үүнийг хүчингүй болго, төр юмаа мэдье, хувийн хэвшил нь байрандаа байж бай гэсэн юм. Хувийн хэвшил нь төрөөсөө илүү хувь эзэмшиж байгаа бол өөр хэрэг. Тиймээс энэ тогтоол нь гэмт хэрэг шиг байсан юм л даа. Үүнийг хүчингүй болгонгуут нь АТГ-т өгье гэсэн чинь Хууль зүйн сайд өгчихсөн. Гэтэл прокурор дээр хэрэгсэхгүй болгосон. Прокурор хэрэгсэхгүй болгоход 14 хоногийн дотор давж заалдах ёстой. Ц.Нямдорж гишүүн 20 хоног өнгөрсний дараа гар дээр нь аваачиж өгсөн гээд буруу яриад байгаа.

Монголбанк мөнгө өгөх ёстой юм уу гээд надаас асуугаад байна л даа. Өгөх ёсгүй. Өгөх ёсгүй юм бол тэр хүнд хариуцлага тооцооч гэхээр гомдол гаргаагүй гэдэг. Би 49-ийг өмөөрөөд 51-ийг эсэргүүцээд байгаа юм биш. 330 дугаар тогтоолоо хүчингүй болгох аргачлалаа манайхан эхлээд хуулийн байгууллагаараа хариуцлага тооцуулчихаад, ийм хохирол гарсан гээд Засгийн газрын тогтоолыг хүчингүй болголоо гэх ёстой юм. Ингэсэн тохиолдолд Оросууд арбитраар мянга яваад дийлэхгүй. 330 дугаар тогтоолыг задлангуут Оросын тал орж ирчих гээд байгаа учраас энэ хэлцэл маргаанд бид болгоомжтой хандах ёстой.

Оросын эзэмшлээс монгол компанид шилжсэн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлж авахыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит газрын статустай ажиллах арга хэмжээ авахыг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Ерөнхий сайд хоёрт өгөөд байгаа юм. Үүнд Ш.Раднаасэд ямар хамаа байнаа. Эдийн засаг, төсвийн байнгын хорооноос хүн ордоггүй юм байх даа. Хууль зүйн байнгын хороо Ш.Раднаасэд, Ж.Эрдэнэбат гээд явчихсан. Ж.Эрдэнэбатад, Ш.Раднаасэдэд гээд ядаж үүрэг өгөх ёстой биз дээ. Ш.Раднаасэд байхгүй болчихвол яах вэ. Энэ тогтоол хүчингүй болох уу. Ерөнхий сайд, Хууль зүйн байнгын хорооны дарга гэсэн зүйл байхгүй.

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд ч гэсэн нэг өдөр байхгүй болчихвол яах вэ. Засгийн газарт хэлсэн, Ерөнхий сайдад хэлээгүй гэвэл яах уу. Ийм асуудал үүнд нь харагдаад байгаа юм. Мөн "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгө, векселдээ суутгаж авъя гээд байгаа юм. Би гайхаад байна л даа. Хамгийн гайхалтай нь суутган тооцох хэлцэл хийх арга хэмжээг зохион байгуул гэж байгаа. Үнэндээ “поп” гэж хэлж болохоор тогтоол гарчихаар би санаа зовоод байгаа хэрэг.

-УИX шийдвэрээ гаргачихлаа. Асуудалингээд дуусах болов уу?

-Би бол дөнгөж эхэлж байна л гэж харж байгаа. Ямар нэгэн байдлаар энэ процесс тоглоомын л харагдаад байна. Би 49 хувийг ард түмэнд ирэх ёстой гэж боддог. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн гуравт “Хувийн өмчийг зөвхөн хуулиар хязгаарлана” гэж бий. Одоохондоо бид хувийн гэж нэрлэсэн болохоор хууль зөрчсөнийг нь тогтоогоод хуулиар хязгаарлалаа ч бүтэлгүй л харагдаад байгаа юм. Үнэндээ энэ тогтоол чинь хошин шогийн тогтоол.

-Сүүлийн үед С.Ганбаатарыг МАХН-ын дарга Н.Энхбаяр намдаа урилаа гэдэг мэдээлэл цацагдаж байна. МАХН- ын нэр дээрээс Их хуралд дэвших юм болов уу?

-С.Ганбаатар над руу утсаар ярьж “Наад мэдээлэл чинь ор үндэсгүй шүү” гэж хэлсэн. Н.Энхбаяр даргатай уулзахдаа асуухад “Огт тийм зүйл байхгүй” гэсэн. Улстөрчдийн пиарын нэг бодлого байх. Түүнээс биш МАХН тодорхой байр суурьтай байгаа. Бид нам л юм бол гурван алхмын нэгийг хийх ёстой.

Үндсэн хуульд суудал бүхий нам эсвэл өөрсдөө хүнээ дэвшүүл. Мөн бусадтай хамтар гэж байгаа. Манай концепци МАН-тай эсвэл АН-тай хамтар. Бүр болохгүй бол дангаараа хүнээ дэвшүүл гэж байгаа юм. Н.Энхбаяр даргатай уулзахад 'Шууд тэр энэ гээд хэлчих боломжгүй байгаа шүү. Улс төр савлагаатай байна” гэсэн.

Чуулган завсарлачихлаа, би намынхаа Бага чуулганы гишүүдтэй уулзана. Цорын ганц улс төрийн албан тушаалтны хувьд ажлын тайлан, улс оронд болоод буй нөхцөл байдлын талаар тайлагнана. Зарим хүмүүс танай намын зарим Бага чуулганы гишүүд Ардын намд орсон байж магадгүй гээд байгаа л даа. Үгүй. Намын дүрмээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах эрх нь намын даргад биш, намын Их хуралд биш зөвхөн Бага чуулганд байдаг. МАН-тай, АН-тай хамтарч Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ дэвшүүлбэл ямар хэлэлцээр хийх вэ, дангаараа дэвшүүлбэл хэнийг вэ гэдгээ бид урьдчилан ярилцана. Миний хувьд найман хүний нэр байна.

-Та өөрийн нэр дэвшүүлэх бодолтой найман хүнийхээ нэрийг хэлж болох уу?

-Миний л санал юм чинь хэрэггүй байх.

Э.ЭНХБОЛД