БСШУС-н сайд Ж. Батсуурь
2017.02.03
БСШУС-ын сайд Улаанбаатарын Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
БСШУС-н сайд Ж. Батсуурь, Төрийн өмчит Улаанбаатарын Их Сургуулийн удирдах зөвлөлийн дарга ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч академич Г. Чулуунбаатар, төрийн албаны зөвлөлийн гишүүн С. Цэдэндамба, Удирдлагын академийн дэд захирал Ш. Батсүх нар өнөөдөр /2017.02.02/ сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн багш, ажиллагсадтай уулзалт зохион байгуулсан юм.
Уулзалтын үеэр Боловсролын талаар төрөөс баримталж буй бодлогын талаар сургуулийн удирдлагатай санал бодлоо солилцов. Уулзалтын төгсгөлд Археологийн музей үзэж , багш, оюутны бүтээлийн дээжистэй танилцлаа. Тус сургуульд эдүгээ Монгол улс, нийслэл хотын нийгэм-эдийн засгийн өмнө тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ, БНУАУ, Япон зэрэг орнуудын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний гэрээт ажил, оюутан, магистр, докторын хамтын хөтөлбөр хэрэгжүүлэх, багш оюутан солилцох туршлага судлах, хамтын хурал семинар зохион байгуулах ажил амжилттай хийгдэж байна.