УИХ-ын нэр бүхий есөн гишүүн Ерөнхий Сайдыг огцруулах санал тавив
2011.10.21

УИХ-ын нэр бүхий есөн гишүүн Ерөнхий Сайдыг огцруулах санал тавив

УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсаныг бүрэн эхээр нь нийтлэж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАДАМДИНГИЙН
ДЭМБЭРЭЛ ТАНАА
Ерөнхий сайд С. Батболдыгогцруулах санал тавих тухайУлсын Их Хурлын нэр бүхий гишүүд бид Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтыг тус тус баримтлан доорхи үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна.

Монгол Улсын Их Хурал 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр, 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зарчим, удирдамжийг Засгийн газарт үүрэг болгосон билээ. Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 40 дүгээр, 57 дугаар тогтоолд нийцүүлэх шаардлагыг УИХ-ын нэр бүхий гишүүд бид Засгийн газарт удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Мөн УИХ-ын дээрх тогтоолын зарим заалтыг хангах талаар 2011 оны 01 дүгээр сарын 19-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2 тоот тогтоол гаргаж, УИХ-ын 2011 оны Хаврын чуулганы хаалт, намрын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар онцлон тэмдэглэж хэлсэн ч өнөөдөр тогтоолын хэрэгжилтэд ямар нэгэн тодорхой ахиц гарсангүй. Энэ нь Засгийн газарт Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах хүсэл сонирхол байхгүй, сайжруулах чадамжгүй гэдгийг нотолж байна.

Тухайлбал, Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахыг шаардсан УИХ-ын нэр бүхий гишүүдийн хууль ёсны шаардлагад Засгийн газрын зүгээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний ХЭГ/1818 тоот албан бичгээр ирүүлсэн хариулт, мөн 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз, Рио Тинто компанитай хамтарсан мэдэгдэл гаргасан нь үүнийг давхар баталгаажуулж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 1-д “ Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэснийг хэрэгжүүлээгүй, улмаар зөрчсөн гэж бид үзэж байна. Мөн Ерөнхий сайд С. Батболд Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 мөн зүйлийн 4-т заасныг зөрчин, Засгийн газар хамтын шийдвэр гаргаагүй байхад 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Айвенхоу Майнз, Рио Тинто компанитай хамтарсан мэдэгдэл хийсэн бөгөөд уг мэдэгдлийн 2-д “Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль, тогтоомжтой бүрэн нийцэж байгуулагдсаныг дахин бататгав” хэмээн олон нийтэд мэдэгдлээ. Энэ нь монгол түмний үндэсний эрх ашигт харшилсан, төрийн хууль дээдлэх зарчмыг умартсан, төрийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхэд халдсан мэдэгдэл гаргасан гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболдын энэ ёс зүйгүй үйлдэл нь уул уурхайн асуудалтай ашиг сонирхлын шууд зөрчилтэй түүнд цаашид итгэл үзүүлэх эсэх талаар УИХ-ын хуралдаанаар хэлэлцэх шаардлага үүсгэлээ.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 38.1-д заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү .Хүндэтгэсэн,УЛСЫН ИХ ХУРЛЫНГИШҮҮН Н. БАТБАЯРЦ,БатбаярБ.Бат-ЭрдэнэД.Балдан-ОчирД.ГанхуягЦ.ДаваасүрэнЦ. ШинэбаярС.ЭрдэнэЗ.Энхболд
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.