МБЗ-ын гүйцэтгэх захирал Ч.Мэргэн
2017.01.13

Ч.Мэргэн: Гадны банкууд Монголд орж ирэхийг эерэгээр харж байна

МонголБанк БНХАУ-ын ICBC банканд Монголд төлөөлөгчийн газраа нээх зөвшөөрөл олгосон. Энэ асуудлаар МБЗ-ын гүйцэтгэх захирал Ч.Мэргэний Блоомберг телевизийн "Бизнесийн төв цэг"  нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

- ICBC банк Монголд төлөөлөгчийн газраа нээж, тодорхой хязгаарлалтын хүрээнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авлаа. Үүнийг бизнесийн орчин яаж хүлээж авч байна вэ?

- Мэдээж таатай хүлээж авч байна. 

- Төлөөлөгчийн газар нээгдсэнээр бизнес эрхлэгчид ямар боломжийг бий болгодог юм бэ?

-Монголын бизнес эрхлэгч Дэлхийн хаанаас ч зээл авч болно. Төлөөлөгчийн газар нээгдсэнээр нэг хотод байгаа учраас харьцахад амар.Банкны хувьд ч үйлчилгээ үзүүлэхэд амар болж байна гэсэн үг. 

-Гадны банкны салбарыг байгуулах тухай асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа. Нийгэм янз бүрээр хүлээж авч байна. Үүнийг Та яаж харж байна вэ?

- Хэд хэдэн өнцгөөр ярьж болно. Гадны банк салбараа байгуулж болно гэдэг хуульзүйн орчин бүрдэнгүүт гадны банкууд бүгд ороод ирэх юм шиг ойлголттой байна. Яг үнэндээ бол салбараа байгуулах саналаа илэрхийлээд байгаа банк нэг л байна....