Батлагдсан: Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
2017.01.12

Батлагдсан: Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл

Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.

Уг хууль, тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн байна.

Тус байнгын хороо 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар уг хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд хуралдаанд оролцсон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй юм. Тиймээс уг хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Тиймээс өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлахаар санал хураахад  гишүүдийн олонх дэмжиж, 79,1 хувийн саналаар хууль, тогтоолын төсөл батлагдлаа.