ЗАРИМ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, КОНСУЛЫН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАНА
2016.12.22

ЗАРИМ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, КОНСУЛЫН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАНА

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид өнөөдөр /2016.12.22/  Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.

Олон улсын эрх зүйн харилцан адил байх зарчмыг баримтлан улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцаа идэвхигүй, маш цөөн тооны иргэд оршин суудаг Индонези, Бразил улсад суугаа ЭСЯ болон дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа Япон Улсын Осака хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хотод суугаа Консулын газрыг тус тус татан буулгаж, улсын төсвийн хүндрэлтэй нөхцөл байдалд тодорхой хэмнэлт хийх, төсвийн урсгал зардлыг бууруулахаар тооцож Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.