Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
2016.12.27

Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Л.Болд өнөөдөр /2016.12.27/ Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Хүнийг хэлмэгдүүлэхгүй байх, төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус, алдаа дутагдалтай үйл ажиллагаа, авилгыг илчлэх, ийм төрлийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Тус хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээгээр хамгаалагдсан шүүмжлэгчийн эрхийг баталгаатай хамгаалах механизм бүрдэх аж.