БХЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ
2016.12.22

50 ор бүхий хүүхдийн тусгай тасаг түр нээн ажиллуулна

Нийслэлийн хэмжээнд ханиад томуу ихэсч, эмнэлэгийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу БХЯ-ныхан Цэргийн төв эмнэлэгтээ Хүүхдийн түр тасаг нээн ажиллуулахаар болов.

50 ор бүхий тасгийн байр, орчин нөхцөлтэй Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд танилцаж, шаардлага хангаж байна гэж үзжээ. Тасгийг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх юм.