Эрүүл мэндийн мэргэжилтэн гэх ажилгүй хүмүүс байж болохоор агуулга орж ирлээ
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгээр Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байгаа юм. Санал хураалт явуулж байх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: "Эмч эмнэлгийн ажилтан гэдэг нь төрийн байгууллагын субьект гэж ойлгогдож байгаа. Гэтэл эмнэлгийн мэргэжилтэн гэчих юм. Эмч, эмнэлгийн мэргэжилтэй ажилгүй хүн ч байж болох агуулгатай болчих юм биш үү. Яагаад ингэж өөрчлөх болов ?
УИХ-ын гишүүн Н.Оюундарь: "Эмч, эмнэлгийн ажилтан гэхээр хязгаарлагдмал утга агуулж байгаа юм. Эмнэлгийн мэргэжилтэн гэх нь эрүүл мэндийн хуульд заагдсан бүх ажилтан хамрах боломжтойг илтгэсэн гэдэг утгаар нь эмнэлгийн мэргэжилтэн гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн юм."