МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2016.12.07
Монгол Улс "Стэнд бай" хөтөлбөрт хамрагдах тодорхой болсон ч төрөл нь буруу байна
Стэнд бай хөтөлбөрт хамрагдах шийдвэр гаргаад байгаа билээ. Ойрын хугацаанд олон улсын валютын сангынхан Стэнд бай хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх нь нэгэнт тодорхой болсон ч сонгох төрөл нь буруу байгааг хөдөлмөрчдийн төлөөлөл илэрхийллээ.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Хоёр дахь ангилал буюу бага буюу дунд орлоготой улс орны хэрэгжүүлдэг энэ ангилалийн хөтөлбөр бол нэгдүгээрт төсвийг нилээн хумина, нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулах магадлал өндөр байдаг.
Түүнээс гадна улсын төсөв дотроо хумих бодлогыг авч хэрэгжүүлдэг. Тэгэхээр өнөөдөр иргэдийн амьдрал ямар байна вэ? Нэгэнт дордсон амьдралыг ахиж бүсийг нь чангална гэвэл иргэд хүлээж авч чадахгүй.