УИХ-ын гишүүд
2016.11.24

Далай ламын айлчлалтай холбоотой БНХАУ-тай зөрчилдсөн зүйл гарсан уу?

"XIV Далай ламын энэ удаагийн айлчлал бол цэвэр номын айлчлал" байсан тухай энэхүү айлчлалыг зохион байгуулсан Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн Тамгын газрын ажилтан С.Даваапүрэв мэдээлсэн билээ. 

Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнгөрсөн хугацаанд албан бусаар нэг л хэвлэлийн мэдээллийн байгууллагын л тодруулгаар "Далай ламын айлчлал улстөртэй ямар нэгэн холбоогүй" гэж ярилцлага өгснийг эс тооцвол албан ёсоор нэг ч мэдэгдэл, мэдээлэл гаргасангүй. 

Харин айлчлалаас бол БНХАУ-аас өгөх хөгжлийн зээлийг өгөхгүй мөн Монгол улсын засгийн газрын урилгаар ирсэн гэх мэт зөрүүтэй мэдээлэл гараад байсан. Харин УИХ-ын гишүүд ийм байр суурьтай байна.