БСШУС-ын сайд Ж.Батсуурь "Вердийн үдэш" тоглолтыг нээж үг хэллээ
БСШУС-ын сайд Ж.Батсуурь
2016.11.21

БСШУС-ын сайд Ж.Батсуурь "Вердийн үдэш" тоглолтыг нээж үг хэллээ

УДБЭТ-ын 54 дэх тоглолтын улиралд үзэгчдэдээ "Вердийн үдэш" тоглолтоороо бэлэг барилаа. Уг тоглолтыг УДБЭТ-ын урилгаар Италийн Парма хотын Режио театрын удирдаач Сержио Пеллегрини хүрэлцэн ирж тус театрын уран бүтээлчидтэй хамтран хийсэн юм.  

Дэлхийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн УДБЭТ-ын урын санд байдаг бүтээлүүдээс гадна тоглож байгаагүй олон сайхан бүтээлүүд эгшиглэсэн сонгодог үдэш болж өнгөрлөө.  Тоглолтын арга хэмжээг БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Андре Дэ Фэлип нар нээж үг хэллээ.

Тэд хоёр орны цаашдын хамтын ажиллагаа улам батжиж дуурийн өлгий нутаг Итали улсад мэргэжлийн Монгол дуучдыг бэлтгэх зэрэг олон ажлууд хийх боломж байгааг онцолсон юм. Тоглолтонд МУГЖ Э. Амартүвшин, МУГЖ С.Мөнгөнцэцэг, СТА А.Хүрэлбаатар, Б.Эрдэнэтуяа, Ч.Энхтайван, Б.Гомбо-Очир нарын ДБЭТ-ын уран бүтээлчид оролцож дуурийн урлагийн гайхамшгийг нэгэн үдэш үзэгч түмний сонорт хүргэлээ.