2016.11.21
Монголын парламентын гишүүд ОХУ-д ажиллалаа
УИХ-ын гишүүн Н.Учрал, Г.Тэмүүлэн, Н.Цэрэнбат нар ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.
Монголын парламентын гишүүд энэ үеэр ОХУ-ын Холбооны Төрийн думын зарим гишүүдтэй уулзаж санал солилцлоо.
УИХ-ын гишүүн Н.Учрал уулзалтын эхэнд ОХУ-ын Төрийн думын гишүүн Сергей Железняк, Төрийн дум дахь ОХУ-Европын парламентын бүлгийн дарга Андрей Климов нартай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, ОХУ хоорондын олон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцоллоо.