
“AUDIT CUP 2016”
2016.11.01
Аудит капыг “КПМЖ Аудит” ХХК тэргүүлэв
“AUDIT CUP 2016” аудитын компаниудын дундах спортын тэмцээн 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Буянт Ухаа дахь спорт ордонд боллоо.
15 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 22 аудитын компанийн 14 багийн 400 орчим тамирчид 2 өдрийн турш спортын 4 төрлөөр өрсөлдсөн бөгөөд нийт 26 оноогоор Шилжин явах цомыг “КПМЖ Аудит” ХХК хүртлээ.