
2016.10.24
С.Эрдэнийнхэн “гозойв”
Хэдийгээр нийслэлийн болон аймгийн Сонгуулийн хороод орон нутгийн сонгуулийн албан ёсны дүнг танилцуулаагүй байгаа ч улс төрийн намууд тус тусдаа ялсан, ялагдсан газраа тодорхойлчихоод байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-д АН ялсан тухай мэдээ цацагдаж эхлэхэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Намайг дэмждэг, дэмжсээр ирсэн нийт баянголчууддаа баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдалгүй илүү их ажил хийх болно” хэмээн жиргэв.
Сонгуулийн дүнд итгэл төгс байгаагаа, айдгаа авдартаа хийсэн хүн л ийнхүү мэдэгдэх биз. Дүүргийнхээ иргэдийн дунд тэр нэр сайтай. Тиймээс ч энэ удаа бас л багийнхнаа “гозойлгож” чаджээ. “Баянгол дүүрэг ч аргагүй Эрдэнэ вангийн хошуу болжээ” гэсэн сэтгэгдэл цахимаар хөвөрч байна лээ.