2016.09.30

Завхан аймаг хөрөнгө оруулагчдыг дуудаж байна

Завхан аймгийн хөгжлийн бодлогыг сурвалжилжээ. Одоогоор аймгийн төв төвлөрсөн дулаан холбогдоогүй, уурын зуух хаа сайгүй ажилласан сүүлчийн аймаг болж байна.

Дөнгөж таван жилийн өмнө байнгын цахилгаантай болсон тул үйлдвэрлэл хөгжихийн эхний алхам тавигдсан гэж хэлж болно. Одоо нийслэл хоттой автозамаар холбогдоход ойролцоогоор 200 орчим километр үлдээд байна.

Тосонцэнгэл хүртэл автозам тавигдаагүй байхад улаанбаатараас Завхан хүртэл тасралтгүй давхихад хамгийн багадаа 24 цаг явдаг байлаа. Харин одоо 15 цаг давхиад ирдэг болсон гэж завханчууд хэллээ.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Ирэх жил тодорхой нэг хэсэг нь ашиглалтад орчих бололцоотой. Энэ нь аймгийн төвийн иргэдийн хувьд бол маш чухал байна. Завханруу Завханаас УБ явж байгаа зам юм. Хамгийн хүнд зам бол манай тэр 67км аймгийн төвөөс гараад Завханыхны зан сайхан юм Зам нь муу юм гээд ярьдаг. Хүн болгоны ярьдаг зам бол дардан сайхан болсон байна.