Мэндчилгээ
Элгэн түмэн Сүхбаатарчууд аа Эрхэм хүндэт наадамчид аа
Та бүхэндээ Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Суу заль, мэргэн ухаан төгс өвөг дээдэс маань анхны төрт улсаа байгуулж, хожмоо Их Монгол Улсыг дэлхийн дайдад тунхаглан зарласан тэр үеэс эрийн гурван наадмыг төрт ёсны уламжлалт баяр цэнгүүн болгон тэмдэглэж эхлээд олон жарныг элээжээ. Үндэсний их баяр наадам маань эрт дээр үеэс туурга тусгаар Монгол Улсын сүр хүч, сүлд хийморь, монгол түмний эрдэм чадал, эв эеийн баталгаа, энх амгалан амьдралын илэрхийлэл болсоор ирсэн билээ.
Төрт ёсны уламжлалт баярын гурван тэгш ой давхаисан өнөө жилийн наадмаа Сүхбаатарчууд бид бүтээн байгуулалтын өрнүүн их амжилтаар уггаж байна. Энэхүү ололт амжилтынхаа эрчийг сааруулалгүй, цааш ахиулан үргэлжлүүлж, өөдрөг гэгээн, саруул сайхан ирээдүйг бүтээхэд Сүхбаатар дүүргийн оюунлаг, хөдөлмөрч иргэн та бүхний үнэтэй үг, үзэл бодол хамгийн гол "ташуур" болох учиртайг эиэст нь сануулахыг хүсэж байна.
Монгол түмний минь мэлмий тунгалаг, өлмий бат оршиж, буян заяа нь үргэлж өөдөө, тэгш дүүрэн байхын өлзийтэй ерөөл өргөе. Дэлхий дэлэгнэсэн налгар зуны энэ өдрүүдэд хүчит бөхчүүд нь ид хавтай, хүлэг морьд нь хурдан шандастай, эрхий мэргэн харваачдын татсан нум нь эрчтэй, тавьсан сум нь ончтой байж, хотол олноороо сайхан наадаарай.
Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Балжиннямын Ган-Эрдэнэ