Ө.Энхтүвшин: Ерөнхий сайдыг огцруулна гэдэг худал үг
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2016.09.12

Ө.Энхтүвшин: Ерөнхий сайдыг огцруулна гэдэг худал үг

Өнгөрсөн хоногуудад Ерөнхий сайд Ж.Эрдэнбатыг намынх нь нэр бүхий гишүүд огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэллээ гэх мэдээлэл саарал ордон хавиас гарах болсон.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин дараах тайлбарыг өгч байна. “Засгийн газар эмхлэн байгуулагдаад хоёр сар ч хүрээгүй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө ч батлуулаагүй байна.

Ажлаа ч эхлээгүй байгаа Засгийн газрын тэргүүнийг огцруулах гарын үсэг цуглуулна гэж байдаггүй юм. Бид Засгийн газрын зарим үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, Засгийн газрын өргөн барьсан 2016 оны төсвийн тодотголд хэд хэдэн төрлийн татвар нэмэх санал оруулж ирсэн.

Эдийн засгийн хүнд үед татвар нэмэх нь байдлыг улам хүндрүүлж, аж ахуйн нэгжүүдэд дарамт болохоос бус, төсвийн орлогод бодитой дэмжлэг болж чадахгүй. Энэ мэт л шүүмжлэлтэй хандаж байгаа болохоос, Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулах тухай ямар ч асуудал, ямарч яриа байхгүй” хэмээн хэлж байлаа.