
2016.09.06
Баруун бүсийн мэргэшсэн нягтлан бодогчид, санхүүчдийн өдөрлөг болно
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт болон Баянхонгор салбар хамтран баруун бүсийн мэргэшсэн нягтлан бодогчид, санхүүчдэд зориулсан өдөрлөгийг энэ сарын 9-10-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Баянхонгор аймгийн салбарын гишүүд оролцоно. Өдөрлөгөөр санхүүчид, нягтлан бодогчдод сургалт, цаг үеийн мэдээ мэдээлэл хүргэхээс гадна багуудын дунд 6 төрөлт спортын тэмцээн зохион байгуулахаар боллоо.