Дарамт үзүүлэхгүйн тулд оюутнуудын төлбөрийг хоёр хувааж төлүүлнэ
2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан БСШУС-ын сайд Ж.Батсуурь ШУТИС-ийн багш нартай уулзаж, салбарын цаашдынбодлого, юунд анхаарч ажиллах зэрэг талаар тэдний санал бодлыг сонслоо.
Уулзалтын эхэнд ШУТИС-ийн ректор Б.Очирбат үг хэлэв. Тэрбээр “Энэ хичээлийн жилд манай сургууль 96 мэргэжлээр 3500 орчим, Япон улстай хамтарсан инженерийн бэлтгэл хөтөлбөрт 160 гаруй, коосэн технологийн сургуульд 70 гаруй суралцагч шинээр элсүүлээд байна.
ШУТИС 1961 онд анх Монгол Улсад барилгын инженерийн диплом олгосон тэр цагаас хойш өнгөрсөн хугацаанд инженер технологийн дээд боловсролтой 70 мянга орчим мэргэжилтнийг бэлтгэн гаргасан. Өнөөдөр дэлхий дахинд инженерийн эрэлт хэрэгцээ, үнэ цэнэ, ач холбогдол ихээхэн нэмэгдэж байна.
Нөгөө талаас шинжпэх ухаан, технологи иннова-цын асар хурдтай өндөр хөгжил нь эргээд инженерийн боловсрол сургалтын тогтолцоо, хөтөлбөрийн агуулга, арга зүйг өөрчлөн хөгжүү-лэхийг биднээс зүй ёсоор шаардаж байна.
Тиймээс манай сургуулийн эрдэмтэн багш, ажилтан, оюутан, суралцагчид сүүлийн жилүүдэд тодорхой олон ажил, төслийг судлан хэрэгжүүлж зохих үр дүнд хүрч байгаа. Шинэ хичээлийн жилд манай хамт олон сургалтын чанарын баталгаажуулалтыг хангаж ажиллах үндсэн том зорилт дэвшүүллээ” гэв.
Үүний дараа БСШУС-ын сайд Ж.Батсуурь яамныхаа бүтэц зохион байгуулалтыг танилцуулсны зэрэгцээ салбарынхаа талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "2016 оны сонгуулийн үр дүнгээр Монгол Улсын Засгийн газар байгуулагдаж, би ажлаа хүлээж аваад сар орчим болж байна. Энэ хугацаанд шинэ бүтэц зохион байгуулалттайгаар салбарын олон ажлыг амжуулахаар ажиллаж явна.
Хичээлийн шинэ жил эхэлнэ гэдэг монгол түмний болон суралцагчдын маань баяр байдаг. Их, дээд сургуульд элсэн орж буй оюутан залууст төлбөрийн дарамт үзүүлэхгүйн улмаас суралцагчийн Зээлийн сан байгуулж, үүгээр дэмжлэг үзүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган УИХ-д өргөн бариад байна.
Мөн “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж үзээд их, дээд сургуулийн төлбөрийг өнгөрсөн жилийнхээс нэмэгдүүлэхгүй байхаар бид шийдвэрлэсэн.
Үүнээс гадна оюутнууд сургалтынхаа төлбөрийг семистер бүрт төлөхөөр болж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг хичээлийн жилд хоёр хувааж төлөхөөр зохицуулсан нь иргэдэд төлбөрийн дарамт үзүүлэхгүй байх нэг том алхам юм.
Ерөнхий боловсролын сургуулийн хувьд энэ хичээлийн жилд хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургуулийн орчимд ухаалаг гар утас хэрэглүүлэхгүй байх захирамж гаргахаар бэлтгэж байна.
Их, дээд сургуулийн хувьд ялангуяа мэргэжлийн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутан залуус маань үйлдвэрлэлтэй хавсрах, судлаач оюутан бэлтгэх, аль болохоор олон улсын стандарттай ойртуулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Цаашид бүх шатны суралцагч нарт чанарын ахиц дэвшил гаргахын төлөө эрдэмтэн багш нартай хамтран ажиллана. Шинэ Засгийн газар, мөрийн хөтөлбөрөө боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Одоогоор хэлэлцүүлгийн шатанд байна.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталсны дараа түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж ажиллана. Гэхдээ бидэнд амаргүй хүнд даваа бий. Ойрын хугацаанд эдийн засгийн хүндрэлээс гарах зорилт тавьж байгаа. Үүний дараа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллана”гэлээ.
Үүний дараа ШУТИС-ийн салбар сургуулийн эрдэмтэн багш нар салбартаа тулгамдсан асуудал болон цаашид анхаарч хэрэгжүүлэх асуудлын талаар санал бодлоо хуваалцав. Үүнийг тоймлон хүргэе.
Д.Содномдорж: Хоёр санал хэлмээр байна. Нэгдүгээрт, манай эрчим хүчний салбар бол маш олон үйлдвэртэй. Гадаадад төгссөн инженерүүдээс гадна хуучнаар техникум, техник мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийг төгсөөд энэ салбарт ажиллаж байгаа инженерийн мэдлэгтэй олон хүн дипломгүй байна.
Гэхдээ ажлаа сайн мэддэг. Тиймээс энэ чиглэлд түргэвчилсэн эчнээ сургалт явуулж, тэдгээр хүнийг мэргэжлийн дипломтой олгож өгөх саналыг удаа дараа тавьж байгаа. Тиймээс энэ тал дээр анхаарахыг хүсч байна. Хоёрдугаарт, их, дээд сургуулийн шинжлэх ухааны судалгаанд анхаарч өгөхийг хүсье.
Т.Ууганбаяр: Монголын томоохон их, дээд сургуулийг хүчирхэг институц болгох бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын их дээд сургуулийг судлаачийн сургууль болгох зорилт тавьж, дэлхийн томоохон сургуулиудтай хамтарч ажиллаж ирсэн. Үүний хүрээнд дэлхийн инженерийн тэргүүлэгч сургуультай хамтарч өнгөрсөн жилээс томоохон төслийг хэрэгжүүлсэн.
Энэ төслийн хүрээнд Монголын 80 гаруй оюутан залуус, тэр дундаа манай ШУТИС, МУИС-ийн оюутнуудад сургалт явуулсан. Мөн их дээд сургуулийн багш нарт орчин үеийн заах арга зүйн мэдлэг боловсрол олгох семнарыг зохион байгуулсан. Энэхүү төсөл нь Монголын дээд боловсролд чухал ач холбогдолтой учраас цаашдын санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийгхүсч байна. Өмнө нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байсан.
С.Дэлгэрмаа: Нэгдүгээрт, аливаа байгууллагын хамгийн гол зүйл бол боловсон хүчин байдаг. Боловсон хүчний анхаарах ёстой 1 зүйл бол нийгмийн асуудал. ШУТИС-ийн болон төрийн өмчийн их дээд сургуулийн багш нарын тэтгэвэрт гараад 1 олгодог тэтгэмжийн хэмжээг 2013 онд боловсролын хуулиар н хассан. Энэ асуудлыг манай сургууль өнөөдрийг хүртэл хамтын гэрээгээр шийдвэрлэж ч ирсэн.
Өнөөдөр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа учир энэ асуудал бүх х хүний сэтгэлийг зовоож байна. Тийм учраас Монгол Улсын боловсролын хуульд нэмэлт н өөрчлөлт оруулахдаа төрийн өмчийн их, дээд сургуулийн тэтгэмжийн асуудлыг тусгаж өгөх боломж байна уу.
Хоёрдугаарт, Монгол Улсын дээд боловсролын тухай хуульд аливаа нэгэн сургуулийн удирдах зөвлөлийн даргыг БСШУС-ын яамнаас томилохоор заасан учир манай сургууль өнөөдрийгхүртэл удирдах зөвлөлийнхөө хурлыг хийж чадахгүй байна.
Үүнийг яаравчилж, төрийнөмчийн их, дээд сургуулийн удирдах зөвлөлийг хэлэлцүүлж өгөхийг хүсч байна. Учир нь, бүх асуудлыг удирдах зөвлөлөөроруулж баталдаг. Гуравдугаарт, төрийн өмчийн их, дээд сургууль дээр үүсч буй хамгийн том асуудал бол орон тоо.
Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш ажилчдын хувьд 70:30 харьцаатай. Гэтэл их, дээд сургуульд энэ харьцаа алдагдсан. Ялангуяа манай сургууль дээр энэ харьцаа асар их алдагдсан. Өнгөрсөн жилүүдэд маш их орон тоо нэмэгдсэн.
Манай сургууль нийт 1902 багш ажилчидтай. Үүнээс 800 гаруй нь хичээл зааж, идэвхтэй ажилладаг гэсэн тооцоо бий. Энэ нь салбар сургуулийнхаа нуруун дээр маш их ачаалал үүсгэдэг. Тиймээс удирдах зөвлөлийг хуралдуулж, энэхүү харьцааг эрүүлжүүлж, орон тооныхоо асуудлыг ярих хэрэгтэй байгаа юм.