"Баянзүрх дүүргийн 48, 33 дугаар сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт
2016.09.02
Д.Оюунхорол сайд Баянзүрх дүүргийн сургуулиудын эрдмийн баярт оролцлоо
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр Баянзүрх дүүргийн сургуулиудын эрдмийн баярт ороцлоо.
Тэрээр "Баянзүрх дүүргийн 48, 33 дугаар сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, багш, сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачуудын мөнгөн хонхны баярыг хамтдаа хуваалцлаа. 48 дугаар сургуулийн 610 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга удахгүй ашиглалтад орох юм байна.
Баатар хот Москвагийн нэрэмжит, Улсын тэргүүний лаборатори 33 дугаар сургуулийн хувьд мөн л 320 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийн барилга болон спорт заал, усан бассейн ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Эдгээр хичээлийн байрны дотоод тохижилтын ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана" хэмээн хэллээ.