2016.08.31
О.Баасанхүү: Бусдын өмнөөс кноп битгий дар
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг 8 дугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр харьяа байнгын хороонд шилжүүлсэн.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналаа уламжилж, анхны хэлэлцүүлгийг ийнхүү өрнүүллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэлцэх асуудлаар үг хэлж, асуулт асуухаасаа өмнө эрх баригч намынханд бусдынхаа өмнөөс кноп дарахгүй байхыг анхаарууллаа. Тэрээр "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу гэр хорооллынхон хашаагаа барьцаалах эрхгүй боллоо гэж ойлгож болох уу?" гэсэн асуултыг ажлын хэсгээс асуулаа.
Асуултын хариуд, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: "Хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах тухай хуулийн төсөл энд яригдаж байгаа болохоос биш хашаа барьцаа болох, болохгүй тухай ярьсангүй" гэлээ.