Биднийг яв гэж байгаа юм уу
2010.12.21

Биднийг яв гэж байгаа юм уу

MAXH сүр дуулиантайгаар MAH болсны дараа намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх "Намд одоо жигүүр гэж байхгүй. Намын их хурлын үеэр автоматаар жигүүр гэж байхгүй болсон" хэмээн мэдэгдсэн. Харин МАХН-ын түр штабынхан "Уламжлал, шинэчлэл Ардчилал, шударга ёс" жигүүр байгаа, гишүүд нь ч бий гэж үзэж байгаа. Үүнтэй адил тус жигүүрийн гишүүд мөн жигүүр байгаа хэмээн бодож яваа. Намын удирдлагуудынхаа "жигүүр байхгүй" гэх мэдээлэлд зарим гишүүд гайхаш тасраад байгаа бололтой.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, "Уламжлал, шинэчлэл Ардчилал, шударга ёс" жигүүрийн ерөнхий зохицуулагч Ц.Даваасүрэнгийн үзэж байгаагаар "Намын дүрмийн дагуу жигүүр зөвхөн гишүүдийн өөрсдийнх санаачилгаар эсвэл намын Бага хурлын шийдвэрээр татан буугдах ёстой. Хэрэв их хурлаар шийдэхээр бол "жигүүртэй бай на" гэсэн заалтыг намын дүрмээс хасах байсан. Намын дүрмээс уг заалтыг хасаагүй байгаа учир "жигүүртэй байж болно" гэсэн үг" хэмээсэн. Мөн тэрбээр намын удирдлагууд "жигүүр байхгүй" гэж байгаа бол "биднийг яв гэсэнтэй ижилхэн сонсогдоно" хэмээж буй аж.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.