Цэцэрлэгүүдэд сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов
2016.08.15

Цэцэрлэгүүдэд сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/602 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр барьсан найман цэцэрлэгт улсын  дугаар  олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрөл  олгов.
 
Шинээр байгуулагдсан цэцэрлэгүүдийн  барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, сургалт  эрхлэх  тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож,  цэцэрлэгийн  удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийн  бүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт  үүрэг болголоо.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад  даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД  ОЛГОХ УЛСЫН ДУГААР 

 
 
Дүүрэг
 
Хороо
 
Цэцэрлэгийн хүчин чадал
 
Цэцэрлэгийн дугаар
 
1 Багануур 5 дугаар хороо 240 241
2 Баянгол 17 дугаар хороо 120 242
3 Хан-Уул 16 дугаар хороо 240           243
4 Сонгинохайрхан 22 дугаар хороо 100 244
5 Чингэлтэй 8 дугаар хороо 150 245
6 Чингэлтэй 16 дугаар хороо 150 246
7 Чингэлтэй 17 дугаар хороо 150 247
8
 
Сонгинохайрхан 20 дугаар хороо 120 248,
  Нийт 8 1270 -