Сангийн дэд сайд Х.Булгантуяа
2016.08.12

Сургалтын төлбөрийн зээл авч төлбөрөө төлөх боломжтой "Боловсрол сан"-г нээнэ

"Сайн" тодотголтой дөрвөн хөтөлбөр зогссонтой холбоотойгоор Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас МҮОНТВ тодруулсаныг хүргэж байна. 

-Засгийн газрын хуралдаанаас Сайн малчин, Сайн оюутан, Сайн хувьцаа, Сайн хашаа хөтөлбөрүүдийг зогсоосон. Хөтөлбөрүүдийг хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж тайлбарласан. Ямар хуулийн заалт зөрчсөн вэ?

-Эдгээр хөтөтөлбөр нь 2016 оны Улсын нэгдсэн төсөв батлагдсаны дараа буюу 2016 оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн байгаа.

Төсвийн хуулиар тухайн жилд хэрэгжих төсөвт хөтөлбөрүүдийг тухайн жилийн төсөвт суулгаж өгөх ёстой. Засгийн газар бонд гаргаж, түүнээс санхүүжин эдгээр хөтөлбөрүүдийг хэрэжүүлсэн. 

Төсвийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Өөрөө хэлбэл УИХ-аар баталсан төсвийн тухай хуульд эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгаж, энэ хүрээнд бондоо гаргаж санхүүжүүлж явах ёстой байсан. Гэтэл ингэж яваагүй.

-Хөтөлбөрүүд зогссоноос болж иргэдийн дунд хүлээлт үүсээд байна. Ялангуяа оюутнууд сургалтын төлбөрийн жилийн 5 хувийн хүүтэй зээл аваад сурна гэж тооцоолчихсон байна. Цаашид шинэ Засгийн газар оюутан залуус, малчдаа дэмжсэн ямар бодлого явуулах вэ?

-Боловсролын сан, малчны зээлийн хүүг бууруулах зэрэг ажлуудыг төсвийн тодотголд оруулах оруулахаар ажиллаж байна. 

Сайн оюутан хөтөлбөр хэрэгжихгүй гэж байгаа ч гэсэн үүнтэй ижил Боловсролын санг  БСШУС-ын яам дээр хэрэгжүүлэх гэж байгаа. Дэлгэрэнгүй бичлэгээс үзнэ үү...