Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлжээ
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж улс төрийн томоохон томилгоонуудаа хийсэн байна.
Тухайлбал, тус намын удирдах зөвлөлөөс УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболдын нэрийг дэвшүүлэхээр шийдвэрлэж, УИХ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг, МАН-ын бүлгийн даргаар Д.Хаянхярваа нар тус тус нэр дэвшүүлэхээр болжээ.
Харин удирдах зөвлөлөөс МАН-ын Бага хурлыг маргааш хуралдуулах товлосон байна. Уг хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд намын дарга нь УИХ-ын дарга болох тул Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүд дотроосоо томилох нь зүйтэй гэдэг дээр МАН-ынхан санал нэгдсэн аж.
Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайдад Сангийн сайд асан Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлж, Шадар сайдад У.Хүрэлсүхийг томилохоор эцэслэн тохирсон байна.