2016.06.16

Улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн зардалд зохих хяналт тавьж байх хэрэгтэй

Монгол Улсын АТГ үзүүлж байна.

Манай улсын улс төрийн санхүүжилтэд холбогдох хууль тогтоомжид улс төрийн намууд санхүүжилтээ өөрсдөө хариуцахыг зөвшөөрдөг. Тиймээс улстөрийн намууд бизнесээс өрсөлдөж мөнгө босгодог, сонгуулийн хууль тогтоомжоор зохицуулагдаагүй арга хэлбэрээр санхүүжилт авах, тайлагнахгүй байх зэрэг нь томоохон эрсдлийг дагуулдаг.

Үүний нөлөөгөөр улс төр, бизнес хоёр холилдож, улс төрөөр дамжуулан бизнес хийх, эсвэл бизнесийн мөнгөөр улс төр хийх нөхцөл байдал үүсдэг аж.