Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.05.17/ хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр Улсын Их Хурлын гишүүнээр болон Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа хийж, хэрэгжүүлсэн ажлаа иргэдэд тайлагнаж байгаа хэмээн мэдээллээ. Энэ ажлын хүрээнд тэрээр Орхон аймагт ажилласан байна. Гэтэл үүнийг нь эндүү ташаа ойлгож, тус аймагт нэр дэвших гэж байгаа мэтээр мэдээлж байгаад тэрээр тайлбар өгсөн юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн хурлын үеэр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнтэй холбоотой мэдээ, мэдээлэл гарч, нэр төрд нь халдаж байгааг тогтоолгох зорилгоор хууль хяналтын байгууллагуудад хандана гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.