"Жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх үндэсний зөвлөлдөх уулзалт"
“Жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх үндэсний зөвлөлдөх уулзалт”
2016.05.12

"Жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх үндэсний зөвлөлдөх уулзалт"

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо “Жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх үндэсний зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгууллаа.

Зөвлөлдөх хэлэлцүүлэгт  Жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр Үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны хүрээнд:

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Жендэрийн үндэсний хорооны дэд дарга С.Эрдэнэ, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”, Жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдлын талаарх сэдвээр Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга С.Цэдэндамба, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн талаарх тайланг ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай нар илтгэл тавьж, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудаас жендэрийн тэгш байдлыг хангахад Олон улсын болон ТББ-ын оролцооны талаар сонирхолтой мэдээллийг тавьлаа.

Тус арга хэмжээнд УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Жендэрийн үндэсний хорооны гишүүд салбар зөвлөл, салбар хороодын дарга нар, Монгол дахь  Канадын элчин сайд, Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүн амын сан зэрэг Олон улсын, Төрийн бус байгууллагын төлөөлөл болсон нийт 100 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

Тус зөвлөлдөх уулзалтаас олон ажил хэрэгч санал, зөвлөмжүүд гарсан бөгөөд саналыг нэгтгэн УИХ-д хүргүүлэх тайланд тусгахаар ажиллаж байна. Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуульд жендэрийн тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны тайланг 2 жил тутам УИХ-д хүргүүлэхээр заасан байдаг билээ.