2016.04.29

2016-2020 он хүртэлх ЖДҮ-г хөгжүүлэх төслийн анхны танилцуулгыг хийлээ

Ирэх дөрвөн жилд ЖДҮ-ийн салбарт  ямар ажлуудыг хийх  талаарх анхны танилцуулгыг Хөгжлийн байгууллагууд ярилцаж, санал авлаа.

ЖДҮ-ийг хөгжүүлэхэд нэн тэргүүнд санхүү биш эрх зүйн орчин шаардлагатай байгааг Аж үйлдвэрийн яам онцолж байна.

АҮЯ-ны Стратеги, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох “Үндсэн агуулгаар бол эрхзүйн орчинд дэмжлэг үзүүлнэ. ЖДҮ-ийн тухай хуулийг эргэн харах хэрэгтэй.

Мөн илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүдийг бий болгох хэрэгтэй байна. Зөвхөн төсөл бичээд мөнгө авах гэдэг биш, зах зээлийн судалгаа, маркетинг, борлуулалт гээд бүх зүйлийг нь ойлгож жинхэнэ бизнесийг төлөвшүүлэх асуудлыг тусгаж өгсөн” гэлээ.
             Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү