Гурван сая хүнийг нэгтгэж буй эрхэм дээд ашиг сонирхол бол язгуур эрх ашиг юм
“Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн М.Батчимэг оролцлоо.
2009 онд та Монгол Улсын Ерөнхийлөгчийн ҮАБ-ын зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ тухай яриагаа эхлэе ?
Тухайн үед эмэгтэй хүн Үндэсний аюулгүй байдлын талаар зөвлөнө гэхээр их сонин байна гэдэг байсан. Би тэр үед “Бид ямар буу бариад байлдах гэж байгаа биш дээ? Үүнд сэтгэл байгаад эзэмшсэн мэргэжил байвал эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа байхгүй гэж хэлж байсан. Ерөнхийлөгчийн зөвлөхийн гол үүрэг бол юм уншиж, судлан Ерөнхийлөгчийг мэдээллээр ханган, санаа бодлоо зөвлөж байх юм. Монгол эмэгтэйчүүд энэ салбарт ажиллах бүрэн боломжтой.
Монголчуудын язгуур ашиг сонирхол таны бодлоор юу вэ?
Үндэсний язгуур эрх ашиг гэдэг Монгол Улс тусгаар тогтносон байх, бүрэн эрхт байдал, газар нутаг бүрэн бүтэн байх, Монгол ард түмний ёс заншил, хэл соёл хадгалагдаж байхыг хэлнэ. Гурван сая хүнийг нэгтгэж буй эрхэм дээд, ашиг сонирхлыг язгуур эрх ашиг гэнэ. Үндэсний аюулгүй байдал нь эдгээр эрх ашгуудыг бүрэн, бүтэн хадгалахад чиглэж буй бодлого юм. Яаж ийм байхыг судлаж, ахмад үеэсээ суралцах ёстой.
Даяаршил гэдэг цоо шинэ зүйл үү?
Даяаршил гэдгийг цоо шинэ зүйл биш гэж би боддог. Ази, Европын холбосон соёл иргэншлийн солилцоо, худалдаа наймааг Монголчууд анх бодитой болгосон. Даяаршил тэр үеэс эхлэлтэй. Өнөөгийн хэрэглэж буй интернет, харилцаа, холбоо даяаршлыг цоо шинэ агуулгатай болгочихжээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү