
2016.04.20
МАН-аас хэвлэлийн хурал зарлалаа
МАН-аас өнөөдөр 11:00 цагаас Тусгаар Тогтнолын Ордоны 800-гийн зааланд мэдээлэл хийхээр болжээ.
Хэвлэлийн хурлын үеэр МАН-ын удирдлагууд бага хурлын шийдвэр, улс төр, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна.
МАН-ын бага хурал хоёр өдөр үргэлжилж өндөрлөсөн. Тус хурлаар МАН энэ жилийн сонгуулийн мөрийн хөтөлбөр болон МАХН-тай эвсэл байгуулах асуудлыг хэлэлцэнэ хэмээн мэдэгдэж байсан. Гэвч өчигдөр оройны байдлаар МАХН-тай эвсэл байгуулах асуудлыг бага хурлаар хэлэлцээгүй байсан. Учир нь МАХН-аас эвсэл байгуулахаар тохиролцсон зарим саналаасаа буцсанаас МАН-ын бага хурал дээр эл асуудал хүлээгдэж байсан юм.