Эрчим хүчний бодлогыг зөв тодорхойлсон гишүүн
УИХ-ын гишүүн М.Сономпил
2016.04.07

Эрчим хүчний бодлогыг зөв тодорхойлсон гишүүн

"76:?" будан энэ удаа УИХ-ын гишүүн М.Сономпилийг онцолж байна. Тэрбээр 2012 оны сонгуулиар МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэн, хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь энэ юм. 

Амлалт

2012 оны сонгуульд намын жагсаалтад эрэмбэлэгдэж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг төлөөлөн УИХ-д суух эрхтэй болсон. Тэрбээр өмнө нь 2000-2004 онд УИХ-ьга гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Түүний хувьд улс төрд “пшнэ хүн” биш гэж хэлж болно. Гэхдээ 2012 оны сонгуульд намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, нэр дэвшигчцд нь ч хувийн мөрийн хөтөлбөр боловсруулалгүй, намынхаа мөрийн хөтөлбөрийг амлалт болгон барьж сонгуульд өрсөлдсөн. Түүний хувьд намын жагсаалтад эрэмбэлэгдсэн болохоор амлалт өгөх тойрог байгаагүй. Тиймдээ ч намын мөрийн хөтөлбөрийг гол болгох нь мэдээж. МАХН хэдийгээр МҮАН-тай эвсч, сонгуульд орсон ч өөрийн намьга мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Тус

зорилтоороо олигархи дэглэмиин дарангуйллаас салгаж, улс төрийн хэлмэгдүулэлийг таслан зогсооно, шударга ёсны хувьсгал хэмээх хоёр дахь зорилтоороо ард түмннй хяналтыг тогтооно, гурав дахь зорилт болох эдийн засгийн хувьсгал хэсэгт монголчууд эх орныхоо баялагтаа эзэн сууна, нийгмийн хувьсгал зорилтын хүрээнд өрх бүрийг ажилтай, орон байртай болгоно хэмээн амласан. Хамгийн сүүлийн буюу тав дахь зорилт болох оюун санааны хувьсгалаар монгол хүнээ өргөн дээдлэж, соёл иргэнншээ хамгаална хэмээсэн боловч амлалт нь ерөнхийдөө биелээгүй байна. Тэгэхээр парламентийн танхим дахь цөөнхийн бүлгийн гишүүн болохоор амлалт нь биелээгүй ч байж болох юм.

Амжилт

М.Сономпил гишүүний талаархи мэдээллийг хайж үзвэл ачигч, ганзагын наймаачин, жуулчдын ахлагч, баарны эзэн, компанийн менежер, захирал, УИХ-ын гишүүн, хоёр дахь удаагаа сайд болсон гэх мэтээр цахим сайтуудад тэмдэглэгджээ. Гэхдээ түүний албан ёсны намтар дээр УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож байгаа,  улмаар 2006 - 2008 онд Батлан хамгаалахын сайд, 2012 оны наймдугаар сараас Эрчим хүчний сайдаар томилогдон ажиллаж байсан хэмээжээ.

Ерөнхийдөө М.Сономпил гишүүн бол ардын армид байлдагчаас эхлээд Батлан хамгаалахын сайдаар дэвшин ажиллаж байсан,түүнчлэн УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа томилогдон ажиллаж байсан чадварлаг төрийн түшээ юм. Мөн бүрэн эрхийнхээ хугацаанд УИХ- ын гишүүнийхээ үндсэн үүргийг нэр төртэй биелүүлж, 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд “Уул уурхайн хөгжил  түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Өршөөлийн тухай хуулийн төсөл, 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт, өөрчпөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, намрын ээлжит чуулпгаы хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Монгол Улсын  Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн оруулах тухай хуулийн төсөлд гар бие оролцжээ. Тэгэхээр түүнийг УИХ-ын гишүүнийхээ үндсэн  үүргийг хангалттай биелүүлжээ хэмээн дүгнэж болж байна.

Мөн түүнийг Батлан сайдаар ажшшаж байхдаа батлан хамгаалах салбарын урсгал төсвийг 27 тэрбум, хөрөнгө оруулалт 360 сая төгрөгөөр батлуулж байсан нь тус сапбарын хөрөнгө оруулалт өссөн үзүүлэлт хэмээн салбарынхан нь онцолж байсан юм. Ийнхүү төсөв нэмэгдсэн нь алба хаагчдын цалин, хангамжийг нэмэгдүүлэх таатай нөхцөл болж, 800 гаруй алба хаагчийн цалингийн хэмжээг нэг шатлалаар ахиулжээ. Мон тус салбарт хамаарах орон сууцнуудыг 1998 оноос үе шаттайгаар хувьчилсан нь нэг талаас эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан алхам байсан ч салбарын дараагийн үеийнхний нийгмийн хамгаалал, байр, орон сууцны хангамжийн асуудлыг орхигдуулж болохгүйг ойлгуулж, 011 дүгээр ангийн байрлалд энхийг сахиулагчдад зориулсан 50 айлын орон сууц ашиглалтад оруулжээ.

Түүнчлэн гадаад харилцаа, хамтын ажиллагаанд нэлээд анхаарал хандуулж, түүнийг сайдаар ажиллах хугацаанд нийт 150 гаруй хүн 21 улсад суралцсан бол хууль, эрх зүйн орчинд ч мөн ахиц дэвшил гарчээ. Тодруулбал, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгахад 6.2 тэрбум төгрөг зарцуулж, Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодаого, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, Нөхөн төлбөрийн хувь, хэмжээ тогтоох тухай Засгийн газрын тогтоолтой болсон гэх зэргээр тоочоод байвал Батлан хамгаалахын салбартаа нэлээд амжилт гаргажээ.

Мөн тэрбээр эрчим хүчний мэргэжилтэн биш боловч бодаогоо зөв тодорхойлсноо хийсэн ажлаараа харуулж чадсан. Тэрбээр Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа “Амгалан” ДЦС-ыг ашиглалтад оруулж байв. Нийслэлийн  Баянзүрх дүүрэгт ашиглалтад орж буй “Амгалан” дулааны станц нь 1983 онд ашиглалтад орж байсан “ДЦС-4”-өөс хойш тус станцын үйлдвэрлэдэг дулааны тал хувийг үйлдвэрлэх хүчийн чадал бүхий томоохон, 30 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт хийгдээгүй томоохон бүтээн байгуулалтад тооцогдох бөгөөд М.Сономпил гишүүний нөр их хичээл, зүтгэлээр бий болсон гэж хэлж болно. Үүнээс гадна эрчим хүчний бүтээн байгуулалтын ажил тасралтгүй үргэлжилж, ДЦС-3, 4-ийг өргөтгөлийг хийсэн гэх мэтээр эрчим хүчний салбарт ойрын 10 жилдээ хийгдээгүй бүтээн байгуулалтыг хийж чадсан нь яах аргагүй түүний амжилт юм.

Алдаа, тэнэглэл

Алдаа гаргадаггүй, хазгай гишгэдэггүй хүн гэж хаа байх вэ дээ. Тийм болохоор эрхэм гишүүнд ч гэсэн алдаа гаргасан, тэнэг үилдэл хиисэн тохиолдол бий. Тухайлбал, цахим сайтуудын мэдээллээс харвал тэрбээр УИХ-д нэр дэвшихдээ гишүүн болно хэмээгээд М.Энхсайхантай мөрийцөж, нэг тэрбум төгрөг сурталчилгаанд  зарцуулсан гэх мэдээлэл түүнийг багагүй шар, хортой хүн гэдгийг харуулж байгаа биз ээ. Түүнчлэн тэрбээр 2004 онд Дархан-Уул аймагт АН- аас нэр дэвгаин УИХ-ын гишүүн болон сонгогдож, тухайн үедээ Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан. Анх нэрийг нь дэвшүүлж байсан АН-аасаа урваж, шинэ нам байгуулж ч байсан нь туйлбаргүй нэгэн болохыг нь илтгэнэ.

Хэвлэлийн шарласан хуудаснаа түүний талаар ингэж бичжээ. “...Түүний "Залуу Монгол" корпораци нь "Чингис" шар айргаараа алдартай бөгөөд "Монте Карло", "Магна" зэрэг тамхинуудыг Монголд оруулж ирж байсан. Энэ утгаараа тэрбээр пиво, тамхины бизнесээрээ олонд танигдсан нэгэн ажээ. Мөн УИХ-ын гишүүнийг найман жил хийсэн, засгийн газарт Батлан хамгаалах болон Эрчим хүчний сайдаар ажиллаж  байсан. Улс төрд орсон цагаас эхлэн томчуудыг тойрдоггүй “мөнгө идсэн уусан”гэх асуудлууд ч Батлан хамгаалахын сайдын албыг хаших үеэс эхлэлтэй. Тэр үеэс л түүнтэй холбоотой элдэв асуудал шил шилээ  даран

гарах болсон хэмээн онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн хамгийн сүүлд чуулганы хуралдааны үеэр хажуудаа суудаг гишүүний кнопыг дарж,сэтгүүлчдийн хурц дуранд баригдаж, хэсэгтээ л цахим ертөнцөөр дуулиан тарьж, шүүмжлэлийн бан болж байсан. "Давхар дээлтэй" дээр нь дахиад нэг гишүүний саналын эрхийг нэмж авч байгаа байдал нь яавч шударга ёс биш бөгөөд УИХ-ын дэгийн тухай хуулийг ч бүдүүлгээр  зөрчлөө хэмээн тухайн үед сөрөг хүчин ихээхэн шүүмжилж байсан. Түүгээр ч барахгүй түүний энэ үйлдэл УИХ-ын дарга З.Энхболдын эгдүүцлийг хүргэж, сануулга өгөхөд хүргэж байсан болохоор үүннйг эрхэм гишүүний алдаа, тэнэглэлийн аль аль нь байж болох юм хэмээн дурьдсан хэрэг. Ямартай ч Тавантолгойн гэрээний ажлын хэсэгт орох нь тоон дотор үсэг цохиж яваатай агаар нэгэн болно хэмээн үзэж, эрс шулуухан татгалзсан эрхэм гишүүн нэг нймэрхүү л хүн ажээ.

Ирээдүй

Эрчим хүчний  сайд асан М.Сономпил УИХ-д хоёр удаа сонгогдсон. Одоо УИХ- ын гишүүн, УИХ дахь Аюулгүй байдлоын байнгын хорооны даргын албан тушаалыг хашиж байгаа. Түүний хувьд гурав дахь удаагаа УИХ-д нэр дэвших магадлалтай гишүүдийн нэг. Тэгэхдээ тэрбээр энэ удаа жагсаалтад орохгүй, тойрог руу зүтгэж магадгүй. Угтаа бол Увсын Тэс бол түүний хүний төрлийг олж хөл, хэлд орсон анхны нутаг. Харин Дархан хот бол түүнийг хүн болгож, хүний  амьдралын замд хөл тавиулсан, 14 настайдаа ирж суурьшсан  нутаг нь. Тийм болохоор эрхэм гишүүн суурьшмал нутаг Дархан руугаа хүлгийн жолоо залах буй заа. Ямар ч л байсан УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллахдаа хийж, хэрэгжүүлсэн ажил, нүдээ олсон зөв бодлогыг хэрэгжүүлж байсан болохоор түүнийг дарханчууд дэмжиж ч магадгүй. Тиймээс түүний ирээдүй гэрэлтэй байна гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу.