Нийтлэг эрх ашгийн эсрэг явж байгаа бол намтай нь ч гэсэн ярих асуудал бий
НИТХ-ын дарга Д.Баттулгатай ярилцлаа.
-Сүүлийн үед УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж байна. Ө.Энхтүвшин гишүүн гэхэд л "Да хүрээ" захын авто машины худалдаа эрхлэгчидтэй уулзсан. Авто цогцолбор руу бизнес эрхлэгчид нүүхгүй гээд байгаа юм билээ. Авто цогцолбор байгуулахдаа судалгаа хийсэн юм байгаа биз дээ?
-Ардын намынхан сүүлийн үед хотын хийж байгаа ажилтай танилцах, иргэдтэй уулзах журмаар нэлээд явж байх шиг байна. Тэд хотын ажилд санаа зовохоосоо илүүтэйгээр сонгуульд зориулсан акц хийгээд байна уу гэж хараад байгаа. Тухайлбал, бид Авто худалдааны цогцолборын асуудлыггурван жилийн өмнөөс ярьж эхлээд багагүй хөрөнгө зарж, бүтээн байгуулалт хийлээ. Энэ бол өчигдөр юм уу өнөөдөр эхэлсэн ажил биш. Дахин төлөвлөлтийн ажил гэхэд үргэлжлээд явж байна л даа. Тиймээс МАН- ынхан бидний алдаа оноог дэнслэхээс илүүтэйгээр хотоос хийж байгаа ажлыг зогсоох, буруу тайлбарлаж иргэдэд ташаа мэдээлэл өгөх, эсэргүүцэх, болж өгвөл үүн дээр нь дөрөөлөөд иргэдийн санаа оноог өөрсөд рүүгээ хандуулах гэсэн юм болов уу гэж харж байгаа.
Ө.Энхтүвшин гишүүн өнгөрөгч пүрэв гаригт надтай уулзсан. Би тэр хүнийг Их хурлын гишүүнийх нь хувьд хүндпээд уулзсан юм. Миний хувьд хотынхоо бодлогыг тайлбарлаж хэлсэн. Нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж дээр хотын өмнөх удирдлагууд авто машин худалдах зөвшөөрлийг нь олгочихсон.Энэ нь нэгдүгээрт, нийтийн эзэмшилд хамаардаг хоёрдугаарт, хотын хөрсний бохирдол гуравдугаарт, тодорхой хэмжээгээр хотын түгжрэлийг нэмэгдүүлэх сөрөг нөлөө үзүүлээд байна.
Аль ч улсад очоод харсан хотынхоо төвд машин зараад байдаггүй. Олон улсыг жишгийг хараад Авто худалдааны цогцолборыг байгуулсан. Үүнийг байгууллаа гээд хотын төсвөөс нэг ч төгрөг гаргуулаагүй. Тооцоо судалгаа хийлгээд, барилга байгууламж бариад нийтийн эзэмшлийн задгай талбай дээр авто худалдаа эрхэлж буй тэр аж ахуйн нэгжүүдийг Авто худалдааны цогцолбор руу шилжүүлье гэсэн хэрэг. Бүтээн байгуулалтын ажил нь ерөнхийдөө дуусч байгаа.
-Танд “Авто захыг битгий нүүлгэ” гэдэг шаардлага тавьсан юм биш үү. Ө.Энхтүвшин гишүүнийг “Өгөөмөр” захын 50 хувийг эзэмшдэг гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Тэр утгаараа гишүүнийхээ эрх мэдлийг далайлгасан гээд л байна?
-Ө.Энхтүвшин гишүүн “Өгөөмөр” захын 50 хувийг эзэмшдэг юм уу.
-Тийм мэдээлэл гарсан байна лээ?
-Үнэхээр тийм бол би харамсч байна. Өнөөдөр Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль үйлчилж байгаа. УИХ-ын гишүүнийхээ эрх ямбыг ашиглаад хувийнхаа зүйлийн төлөө явж байгаа бол харамсалтай л юм. Надтай ирж уулзахад өөрийнхөө төлөө биш тэнд байгаа хүмүүстэй уулзаад тэр хүмүүсийн саналыг надад хэллээ гэж ойлгосон. Өөрийнх нь хувьцаа ззэмшдэг компанийнх нь эрх ашиг хөндөгдөөд, үүндээ иргэдийн нэрийг барьж өөрийнхөө албан тушаалд дулдуйдаж
орж ирсэн бол тэр ямар хүн бэ гэдгийг л харуулж байна. Хоёрдугаарт, Ө.Энхтүвшин надтай уулзахдаа “Зогсоох ёстой” гэдэг шаардлага тавиагүй. Ө.Энхтүвшин гишүүн телевизээр 10 мянган хүнийг хохироосон гэдэг зүйл ярьсан юм шиг байна лээ. Тийм юм байхгүй. Энэ хүн ямар тоогоо гаргаж ирээд яриад байгааг бүү мэд. Авто машины худалдаа эрхлэгчид гэр бүлийнхэнтэйгээ ороод ч 10 мянга хүрэхгүй. Хагалуулахын тулд хаа хамаэгүй тоо ярьдгаа болих хэрэгтэй.
-МАН-ын Бага хурлын зарим гишүүд "Да хүрээ" захаас хувьцаа эзэмшдэг. Тийм болохоор ашиг сонирхлын үүднээс МАН асуудалд хандаж байна гэсэн шүүмжлэл байх юм. Үнэхээр тийм хувьцаа эзэмшигчид байдаг юм уу?
-Хэрэв тийм бол нам нь өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой. Бага хурлын гишүүд нь хувьцаа эзэмшдэг юм бол энэ асуудлаа нам дотроо л ярина биз. Түүнээс биш тэр хүмүүсээ хамгаалах гэж хотын бүтээн байгуулалтын нийтлэг эрх ашгийн эсрэг явж байгаа бол намтай нь ч гэсэн ярих асуудал бий гэсэн үг. Хотоос энэ шийдвэрийг гаргахад тодорхой хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж, эсэргүүцэл ирнэ гэдгийг бид мэдэж байсан. Гэхдээ тодорхой хүмүүсийн эрх ашгаасаа илүү ард түмний эрх ашиг дээгүүр тавигдах ёстой. Нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргахаас өөр замгүй. Ингэж л ажиллаж байгаа. Бидний хийж байгаагийн эсрэг хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж түүнд нь намын албан тушаалтан хамааралтай байж байдаг. Энэ зүйл дээрээ иргэдийн нэрийг барина гэдэг увайгүй үйлдэл.
Хотын төвд ямар байдлаар авто машины худалдаа эрхлэх боломжтой вэ. Тухайлбдл, Nissan, Hyundai гэхчилэн өөрсдөө үзүүлэнгийн байраа барьсан шиг худалдаа эрхэлж болох уу?
-Хотын төвд газар эзэмшээд олон улсын жишигт нийцсэн битүү үйлчилгээ үзүүлэх боломжтой тохилог, цэвэрхэн, стандартын шаардлага хангасан байгууллагуудыг нүүлгэхгүй. Харин гадаа гудамжинд буюу нийтийн эзэмшлийн талбайд автомашин худалдаалахыг зөвшөөрөхгүй. Ийм газруудыг нүүлгэе гэж байгаа юм. Ө.Энхтүвшин гишүүн "Өгөөмөр" захыг нэлээд ярьж байна лээ. Миний хувьд “Стандартад нийцсэн барилга байгууламжтай, тохилог байх юм бол нүүлгэхгүй. Харин гадаа гудамжинд худалдаа эрхэлж; байгаа бол бид нүүхийг шаардаж байгаа. Ийм бодлогыг бид хэрэгжүүлнэ” гэдгийг өөрт нь хэлсэн.
Нийслэлээс хотын түгжрлийг бууруулна гэж ярьдаг хэдий ч баруун тийшээ гардг ганц замтай хэсэг рүү худалдаа эрхлэгчдийг хүчээр нүүлгэх гээд байна. Түгжрэл чинь хотын баруун тал руугаа чиглэнэ гэдэг шүүмжлэл байна л даа?
-Авто худалдааны цогцолбор гэхээр хотын захад нэг их зэлүүд газар хашаа бариад тэнд нь бөөгнүүлэх гэж байгаа юм шиг манайхан яриад байх юм. 22-ын товчооны тийшээ замын түгжрэл ямар байдаг билээ дээ. Наадмын өдрүүдээр л түгжирдэг. Бусад өдрүүдэд түгжирдэггүй. Цаашаа хоёр км орчим зам салаалаад тавьчихсан. Тэнд түгжрээд байх асудал ерөөсөө байхгүй. Харин авто машины урсгал нэмэгдэнэ. Энэ бол байдаг л асуудал. Хоёрдугаарт, тэнд барилга байгууламжийн дэд бүтцийн ажил явагдаж байгаа. Зарим банкны салбарууд нээгдчихлээ. Ариун цэврийн өрөөнөөс эхлээд асуудлыг нь шийдчихлээ. Авто оношилгооны төвүүд тэнд ажиллаад бэлэн болчихлоо гэх мэтчилэн дэд бүтцийн асуудлууд шийдэгдчихсэн. Дутуу зүйл байгаа бол түүнийг нь ойрын хугацаанд шийднэ.
-Автомашины худалдаа эрхлэгчид эсэргүүцэж байна. Тэднээс бэлэн иргэдээс саналыг нь авсан уу?
-Т омоохон бүтээн байгуулалтаа бид дандаа асуудаг. Авто худалдааны цогцолбор байгуулах асуудлыг хэлэлцэж байхад холбогдох гаруудаас санал авсан. Иргэдийн зүгээс авто худалдааны асуудлыг цэгцлэх нь зүйтэй. Тодорхой стандарт, шаардлага тавь гэдэг саналыг тухайн үед хэлж байсан.
-Тэгвэл зайлшгүй нүүх шаардлагатай юм байна. Яг хэдийд нүүлгэх юм бэ?
Бид шаардлагуудаа тавиад явж байгаа. Энэ зундаа асуудал ерөнхийдөө жигдрэх болов уу гэж бодож байна.
-Сүүлийн үед нийслэл ийм, тийм байна гэсэн шүүмжлэл гарч байна. Ялангуяа улстөрчид ярих болж. Энэ хүмүүс 2012 оноос өмнө нийслэлд амьдарч байгаагүй юм шиг гэнэт л сэрж байна уу гэж харагдаад байгаа. Өмнө нь ямар байсныг нь мэддэггүй байсан мэт Монголоо аврах боллоо. Нийслэлээ аврах боллоо гэх юм?
-Сонгууль дөхөөд ирэхээр улс төрийн намуудын үйл ажиллагаа идэвхждэг. Эрх барьж буй намынхаа өөг хайдаг. Үүнийг бол ойлгож байна. Нийслэлийн хэмжээнд аваад үзвэл тодорхой ажлуудыг хийсэн гэж үздэг. Мэдээж ажил хийж байгаа хүн алдаж, оносон л байх. Том зургаар нь харахаар 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 26 жил боллоо. Энэ хугацааны 22 жилд нь МАН-ын нөхдүүд нийслэлээ авч явсан. Сүүлийн дөрвөн жилд нь АН гарч нийслэлийг удирдаад явж байгаа.
Хоноцын сэтгэлгээтэй 22 жил явж ирсэн нийслэлийг бид хүлээж авсан. Хот төлөвлөлт, нийтийн тээвэр, хог, газрын асуудлууд дээр нь чиглэсэн бодлого байхгүй. Чухам яаж ажил явж байсан юм, бүү мэд. Хийж байгаа ажил нь иргэдэд ил тод биш. НИТХ нь байгаа, үгүй нь мэдэгдэхгүй байсан нь үнэн. Би сонгууль угтаад нөгөө намаа доош нь хийх гээд ингэж ярьж байгаа юм биш. Байгаа байдлыг байгаагаар нь хэлж байгааг зөв ойлгоорой. Байдал ийм л байсан. Бид гарч ирээд хамгийн эхлээд замын түгжрэл, хог, хот тохижилт, нийтийн тээврийн асуудлаа цэгцэлсэн. Сүүлийн дөрвөн жилд нийслэл өөр болсон гэдгийг хүн болгон ярьж байна. Нийслэлийн хогны асуудал нэлээд гайгүй боллоо.
Гэр хорооллын дахин төлөвлөлт хэл амтай ч гэсэг явж байгаа. Зам, уулзвар, гарц сайжирсан гээд гадна талд харагдах зүйлсиин талаар хүмүүс ярьдаг. Миний хувьд сэтгэл хангалуун байгаа нэг зүйл нь нийслэлчүүд маань өөрсдөө өөрчлөгдсөн явдал. Бид өөрсдөө мэдэлгүйгээр өнгөрсөн дөрвөн жилд өөрчлөгдсөн байна л даа. Нийслэлчүүд дүрэм, журам гэж юу байдгийг мэддэг болж, түүнийгээ дагаж мөрддөг болсон.
Хотын захиргаа нууцаар далдуур ямарваа нэгэн шийдвэр гаргахыг хүлээн зөвшөөрдөггүй болчихож. Бүх зүйл ил тод болсон юм. Ямар нэг улс төрийн хүчин, даргаас үл хамаараад хотын байгаа байдлыг өнөөдрийнхөөс дор байх хүлээн зөвшөөрөхгүй. Нэгдсэн үйлчилгээний төвтэй болсон. Хуучин бол найиан нэрийн дэлгүүрийн зөвшөөрөл авах гэж хэдэн сараар дугаарлаж, албантушаалтнуудад нь авлига өгдөг байлаа. Өнөөдөр гэтэл 10-15 минутад л авдаг боллоо. Өмнө нь нийслэлээс өгдөг байсан 100 гаруй зөвшөөрлийг дарга нар, танил талын хооронд ширээн доогуур өгч авалцдаг байсан бол өнөөдөр ширээн дээр өгдөг боллоо шүү дээ.
•Нийслэлийн дахин төлөвлөлтийн асуудал дээр зөрчил үүсээд байна уу гэж харахаар байна. Газрыг нь чөлөөлж байна гээд айлуудыг нь ачаад явсан. Хаашаа хэн, яаж авч явсан нь тодорхойгүй байна гэсэн гомдол гарч байна лээ?
-Дахин төлөвлөлтийн асуудал бол 2012 онд бид “Гэр хороолол орон сууцжуулна. Гэр хорооллыг амины орон сууцттай болгоно” гэснийг иргэд дэмжсэн. Энэ ажлаа хэрэгжүүлээд эхэлж байна. Гурван жилийн хугацаанд 24 газар- 38 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Нийтдээ 1500 га газарт бүтээн байгуулалт хийгдэж байна л даа. Ажил эхлээд богино хугацаа өнгөрч байгаа ч бидэнд хийсэн ажил их бий. Томоохон хэмжээний энэ ажилд зарим нэг алдаа дутагдал байгааг бид үгүйсгээгүй.
Тухайлбал ззрим компаниуд нартайгаа тохиролцоонд хүрч чадалгүй ажил зогссон зүйл байна. Хоёрдугаарт, газрыг нь чөлөөлчихөөд түрээсийн байранд оруулсан иргэдийнхээ түрээсийн төлбөрийг төлж байгаад сүүлдээ багасгах, тодорхой цаг хугацаанд түрээсийг нь төлөхгүй байх асуудал гарч байгаа. Гуравдугаарт, иргэдтэй гэрээ хийхдээ жилийн дараа байранд оруулна гэчихээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байх жишээтэй.
Цаана нь хөрөнгө мөнгөний асуудал нь хүндэрсэн байдаг. Энэ нь эргээд газраа чөлөөлчихсөн хүмүүсийг бухимдуулдаг. Үүнийг бид ойлгож байгаа болохоор тэдгээр компаниудад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө босгоход туслах ч байдаг юм уу болохоосоо болохгүйг нь хүртэл явж байна. Газрыг нь чөлөөлсөн айлуудаа орон сууцанд нь оруулсан 10 гаруй компани бий. Өнөөдөр бид 1300 хашааны газрыг чөлөөлж 5000 орчим янданг буулгасан. 1300 хашааны өмчлөгчөөс байрандаа орсон нь 500 гаруй байгаа юм. Дөрөвдүгээр сард "Стандарт проперти", Гангар инвест" хоёр орон сууцаа ашиглалтад оруулж газраа чөлөөлсөн 100 гаруй айлыг орон сууцанд оруулахаар бэлдэж байгаа.
Иргэдийн зүгээс бухимдаж байгаа өөр нэг зүйл нь “Манай дахин төлөвлөлт эхлэхгүй байна. Бид ямар хүмүүс болоод дахин төлөвлөлт явахгүй байгаа юм" гээд байна л даа. Ийм л зүйлийн дунд хот ажлаа явуулж байгаа шүү. Бид эхлээд 24 байршилдаа бүтээн байгуулалтаа явуулаад дуусгах хэрэгтэй. Үүнийгээ “чулуу” болгосны дараа дараагийн дахин төлөвлөлтийн ажлаа явуулъя. Тэгэхгүй бол хүссэн хүн бүрийг дахин төлөвлөлтөд хамруулаад явбал хүч тарамдана. Төсөв нь ч гэсэн нэмэгдээд явна. Тэгэхээр хий хоосон бухимдал үүсгэх болчихоод байгаа юм. Дахин төлөвлөлтийг ямар нэгэн байдлаар улстөржүүлэхийг хүсэхгүй байна. Цаашид аль ч улс төрийн хүчин гарч ирсэ
-Авто машины худалдаа эрхлэгчид болон газраа чөлөөлүүлж байгаа иргэд хувийн хэвшилд халдсанаараа Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна гэж дуулсан?
-Дахин төлөвлөлт дээр барьж байгаа нэг зүйл нь энэ ажилд хот оролцохгүй. Өөрөөр хэлбэл газар өмчпүүлэгч, төсөл хэрэгжүүлэгч гэсэн хоёр тал л бий. Хоорондоо л тохиролцох ёстой. Газраа байраар, мөнгөөр солих уу гэдгээ хоорондоо ярьж байгаа нь зах зээлийн л зарчим. 2012 оноос өмнө харин Үндсэн хуулиар олгогдсон эрхэд нь халдаж байсан. Нэг метр.кв газрыг 100 мянган төгрөгөөр л авна, заавал газраа чөлөөл гэдэг байлаа. Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороо долдугаар хороололд ингэж хүчээр чөпөөлсөн байдаг. Харин бид болохоор “Энэ айл өөрийнхөө өмчийг хэдээр яаж өмчлөхөө өөрөө мэдэг” гэсэн. Авах гэж байгаа хүн үнээ хэлээд хоорондоо тохиролцоно. Харин хот үүнийг нь баталгаажуулна. Түүнээс биш хүмүүсийн өмчлөл рүү халдсан, дайрсан зүйл байхгүй.
-Утааны асуудал мөнхийн сэдэв. Улиг болсон. Гэхдээ л нийслэлийн утаа арилахгүй байна. Яах ёстой юм?
-2010 онд Ерөнхийлөгчийн санаачилга гарч Нийслэлийн агаарын бохирдлын тухай хуулийг Их хурал баталсан. Түүнээс хойш зуух тараасан, түлшийг сайжруулж коксжсон нүүрс түлнэ гээд нэлээд ажил явсан. Утаатай тэмцье л гэж байгаа бол гэр хорооллоо л орон сууцжуулах ёстой. Улаанбаатарт утаа нүдэнд харагдаад бид амьсгалаад байгаа болохоор л утаа гэж яриад байна.
Үүнээс гадна хөрсний бохирдол гэж айхтар зүйл бий шүү дээ. Хөрсний бохирдол чимээгүй аюул. Одоо хавар болж байгаа болохоор хамаг юм нь гэсээд энэ хөрснөөс ямар зүйл агаарт дэгдэх вэ. Хөрсний бохирдлоос бид утаанаас илүү хордож байгаа. Дахин төлөвлөлтийн компаниуд дээр очоод “Хөрс нь ямар байна" гэхэд “Хөрсийг нь бид ачаад хотын гадагш нь зөөгөөд хаяж байгаа. Хөрсийг нь ашиглах ямар ч боломжгүй. Хөрсийг нь хаячихаад байхад эндээс 14 хоног бохир үнэртдэг” гэж хэлдэг юм. Компаниуд шинэ хөрс бий болгоод байшингуудаа барьж байна. Хотын өөр нэг чимээгүй аюул нь авто машинаас гарч буй утаа.
Хаврын чуулган удахгүй хөшгөө нээнэ. Ш.Түвдэндорж гишүүн жагсаалтын 28 мандатаас зургааг нь нийслэл рүү шилжүүлэх Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барихаар нь хэлэлцэх хүлээлт байна. Уг өөрчлөлтийг та хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Энэ асуудал дээр Их хурлыг ойлгохгүй байгаа юм. Анх албан бичиг бичиж асуудлыг гаргаж байсан хүн нь би. Нийслэлийнхэн тухайн үед бүгд л дэмжиж байсан. Их хурал нь хууль гаргахдаа хүн амын тоог харгалзаж тойргоо тогтооно гээд заачихсан. Их хурал гаргасан хуулиа өөрсдөө хэрэгжүүлээгүй. Үнэхээр хэрэгжүүлэх ёстой л байсан юм бол нэгдүгээр сард иргэдийнхээ саналыг хийчих ёстой байсан юм. Хэдэн сар өнгөрсний хойно ийм зүйл гаргаж ирээд тавьж л байдаг. Цаг хугацаа болон тавьж буй асуудлыг нь ойлгохгүй байгаа. Шийдэх л байсан юм бол тэр үед нь шийдэх байсан. Тэгсэн бол хэл амгүй байхгүй юу. Сонгууль болохоос гуравхан сарын өмнө оруулж ирэх юм. Ойлгохгүй байгаа.
-Та УИХ-д нэр дэвших юм уу?
-Би ганцхан зүйлийг л хэлнэ. Нийслэлчүүд 2012 онд АН-д итгэлээ өгсөн. 2016 онд бид дүнгээ тавиулах ёстой. Би дүнгээ тавиулахын төлөө л явна. Тэгэхгүйгээр итгэлийг нь авчихаад дүнгээ тавиулахгүйгээр өөр тийшээ явна гэдэг жудаггүй алхам. Тиймээс АН нийслэлд иргэдийн итгэлийг авсан. Бид тодорхой ажил хийсэн. Иргэд АН-д ямар дүн тавихыг би сонсох үүрэгтэй хүн.