Иргэдийн амьдрал хаа сайгүй л хүнд байна
“Ардын парламент” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, С.Бямбацогт, Г.Уянга нар оролцлоо.
УИХ-ын чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллаж байна. Энэ үед иргэдийн амьдрал ямар байна вэ?
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “УИХ-ын чуулганы засварлагаанаар гишүүд тойрогтоо ажиллах ёстой. Ер нь намрын чуулганаар хэлэлцсэн асуудлуудаа ард түмэндээ ойлгуулах хэрэгтэй байдаг. Миний хувьд өөрийн сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгтээ ажиллаж байна. СХД нийт 32 хороотой, 25 сургууль, 42 цэцэрлэг, 32 өрхийн эмнэлэгтэй. Олон ААН-үүдтэй энэ болгоноор нэг бүрчлэн явж танилцсан. Одоогоор нийт 80 гаруй уулзалт хийгээд байна. Эндээс харахад их хурлын сонгогдсон 48 тойргоор л биш үлдсэн 28 тойргоор бас явах ёстой. Яамдын сайд дарга нар ард түмэнтэйгээ уулзахаа больсон байна. Ард иргэдийн амьдрал маш хүнд байна”.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хаа сайгүй л амьдрал хүнд байна. Ховд аймагт ажиллаад ирлээ. Иргэдийн амьдрал туйлдаж, өр зээлэндээ баригдаж, барааны үнэ өсч байна гэж их ярьдаг. Гэтэл телевизээр бол бүх юм болж байна гэж ярих юм.
УИХ-ын гишүүн хууль санаачлах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй мөн ард түмний төлөөлөгч болж ард иргэдийнхээ дуу хоолойг төр засагт хүргэх ёстой. Энэ талаараа түлхүү ажиллах ёстой. Чуулган завсарлалаа гээд гишүүд амардаггүй, ажилласаар л байдаг.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү