Д.Ганбат хуулийн байгууллагуудад албан бичиг илгээжээ
2016.03.22

Д.Ганбат хуулийн байгууллагуудад албан бичиг илгээжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга дарга Д.Ганбат УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах бүсгүйчүүүдийг баривчилсантай холбогдуулан холбогдох байгууллагуудад албан бичиг илгээжээ.

Энэхүү албан бичигт "Сүүлийн үед хууль, хүчний байгууллагууд үндэслэлгүйгээр баривчлах, хорих, орон байр, албан тасалгаанд нэгжлэг хийх асуудал гарсаар байна гэсэн гомдол удаа дараа иргэдээс ирсээр байгаа тул уг асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу шалгаж хууль бус үйлдлээ таслан зогсоож хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг хүсч байна" гэжээ.  Мөн тус байнгын хорооноос уг асуудлаар ажлын хэсэг гарган ажиллуулахаар болсон байна.