УИХ-ын гишүүн Л.Болд ажлын хэсгийн даргаар ажиллаж байна
УИХ-ын гишүүн Л.Болд
2016.03.14

УИХ-ын гишүүн Л.Болд ажлын хэсгийн даргаар ажиллаж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд УИХ-ын нэгдсэн чуулганаар удахгүй хэлэлцэгдэх гэж байна.

Уг хуулийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Болд ажиллаж байна. Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Е.Отгонбаяр нарын таван гишүүн ажлын хэсгийн гишүүдээр ажиллаж байна. Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Болд ажиллаж байгаа.

Дээрх хуулийн төслүүдэд багагүй шинэчлэл орж байгаа бөгөөд хүний эрхийг хамгаалах чигаэлд түлхүү анхааран ажиллаж байгаа гэю. Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Болдын хувьд хүний эрхийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсээр ирсэн. Тэр дундаа төр, иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах үүднээс уулзалт, хэлэлцүүлэг хийх ажлыг санаачлан хүний эрхийн тал дээр тулгамдаад байгаа тодорхой сэдвүүдийн хүрээнд харилцан санал солилцох ажлыг зохион байгуулсаар байгаа билээ.