“Тавантолгой” төслийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл
2016.03.10

Тавантолгойн ордоос ойрын 10 жилдээ үр ашиг хүлээж хэрэггүй

Тавантолгойн коксжих нүүрсний орд дэлхийд хэмжээгээрээ эхний 10-т багтдаг. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар долоо дахь жилдээ ярьж байна. Хамгийн сүүлд менежмент хийж ажлуулахаар байсан компаниуд нь төслөө татаад байгаа билээ.

Хөрөнгө оруулагч компаниудад давуу эрх олголоо гэх улс төржилтээс үүдэн төслөө татсан. Тавантолгойн нүүрсийг манай улс зөвхөн Хятад руу нийлүүлдэг. Тус улсын хувьд нүүрсний хэрэглээгээ хязгаарласан, цаашид ч сонирхол нь буурч байна. Ойрын 10 жилдээ нүүрсний ханш, зах зээл сэргэх төлөв байхгүй байгааг ажиглагчид хэлж байна. Ордыг сонирхох хөрөнгө оруулагчид ч байхгүй болсон. Тиймээс 2016, 2020 оны сонгуулиар улс төрийн зорилгоор энэ ордыг хөдөлгөхгүй байх нь зүйтэй, эргэлтэд оруулсан ч үйл ажиллагаа явуулах эргэлтийг л үзүүлнэ. Ойрын 10 жилдээ иргэдэд 1072 хувьцааны үр ашгийг хүртээх боломжгүй гэлээ.

“Тавантолгой” төслийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл: Нүүрс авий гэж байхад нь бид замаа барьж чадсангүй, гэрээ хийж чадсангүй. Бие биенээ хардаж ашигтай нөхцөл олгох гэж байна гэсээр байгаад бүр хүнд байдалд орчихлоо. Уул уурхайн бүтээгдэхүүн борлогдохгүй, борлуулна гэвэл бид зөвхөн ажилтай байхын тулд л ажлуулна. Өөрөөр хэлбэл тэнд байгаа хэдэн хүнийг ажилтай байлгахын тулд л байгалиа орвонгоор нь сүйтгэх болчихоод байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс....